Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

498 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 16. 9 дүгээр зүйлийн заалт болгонд “тодорхойлно.” гэж давтагдсан тул ийм давталт гаргахгүйн тулд “9.1. Нэмэгдсэн өртгийн албан татвар тооцох үнэлгээг дор дурдсан журмаар тодорхойлно” гэсэн найруулга хийж бусад хэсэгт байсан “тодорхойлно” гэснийг хассан, түүнчлэн 9.5, 9.6-г 9.1.4, 9.1.5 болгон дэс дарааллын засвар хийсэн. 17. 10 дугаар зүйлийн 10.2, 10.3, 10.4, 10.5-д “нэмэгдсэн өртгийн” гэж тодотгосон, учир нь 10.1-д ийм томъёоллоор орсон. Ер нь “нэмэгдсэн өртгийн албан татвар, албан татвар, татвар” гэсэн 3 өөр үг хэрэглэсэн байсан тул нэр томъёог жигдэлсэн. 12 дугаар зүйлийн 12.1-д мөн ингэсэн. 18. 12 дугаар зүйлийн 12.1.1.а, 12.1.1.6, 12.1.2.а, 12.1.2.6, 12.1.2.вг тус тус нэгтгэж 12.1.1, 12.1.2 болгож найруулсан, түүнчлэн 12.1.3-ын “Монгол Улсын гадна” гэдгийг “гадаад улсад” гэж найруулсан. 19. 12.1.4 нь 2 өгүүлбэрээс бүрдэж байсан тул “Монгол Улсын нутаг дэвсгэрт байсан хөдлөх буюу үл хөдлөх хөрөнгөтэй шууд холбоотойгоор үзүүлсэн үйлчилгээнд мөн хуулийн 12.1.4 дэх заалт хамаарахгүй” гэсэн 12.1.4.а заалтыг 12.2 болгон 12.1.6ын дараа шилжүүлсэн, мөн 12.1.6-ын “нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээ “О” хувътай тэнцүү байна” гэсэн нь 12.1-тэй давхардсан тул хасч найруулсан. 20. 12.4.1, 12.4.2-ын “төлөөлөх” гэснийг “төлөөний” гэж найруулан 12.4.2-т “буюу байрладаг” гэж нэмсэн, учир нь 12. 4-т “иргэн хуулийн этгээд” гэж байгаа бөгөөд “хуулийн этгээд” нь оршин суудаггүй харин байрладаг. 21. 13.1.2-ын “төлөөлөгчийн” гэсний дараа “болон консулын газар” гэж нэмсэн, учир нь 13.1.3-т ийм нэр томъёо байсан тул жигдэлсэн. Түүнчлэн “олон улсын байгууллага” гэснийг “НҮБ түүний төрөлжсөн салбарын” гэж найруулсан. 22. “Арван мянган төгрөгөөс доош үнэтэй бараа, ажил, үйлчилгээг нэг удаа худалдан авахад энэ хуулийн 13.1.3 дахь заалт хамаарахгүй” гэсэн 13.1.3.а-г 13.3 болгон 13.2-ын дараа байршуулсан. 23. 13.1.6 нь 2 өгүүлбэрээс бүрдэж байсан тул салгаж “энэ заалтад дээрх зориулалтын бус автомашинд хамаарахгүй” гэсэн хэсгийг 13.4 болгон “тусгай зориулалтын бус автомашин худалдаж авахад энэ хуулийн 13.1.6 дахь заалт хамаарахгүй” гэж найруулсан.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5