497 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 3. 6.1-ийн “заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болсон” гэснийг “заасан нөхцөл хангасан” гэж найруулсан / энэ нь 10 сая ба түүнээс дээш төгрөгийн орлого олсон гэдэг нөхцөл/. 4. 6.2-ын “хуульд заасан бараа борлуулж, ажил гүйцэтгэж, үйлчилгээ үзүүлж байгаа иргэн, хуулийн” гэснийг “хуулийн 4.1.10-т заасан” гэж найруулсан. 5. 6.3-ын “нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн” гэснийг “энэ хуулийн 6.2-т заасан” гэж найруулсан. 6. 6.5-ын “6.4.1, 6.4.2” гэснийг “6.4” гэж найруулан “орлогын албан татварын тайлан” гэдэг үгийн байрыг сольсон. 7. 6.9, 6.10-ын “нэг бүлэгт хамаарах хуулийн” гэснийг “Энэ хуулийн 6. 7-д заасан” гэж найруулсан. 8. 7.1.1-д “бүх төрлийн” гэсэн үг оруулсан, энэхүү “бүх төрлийн” гэдэг үг нъ 4.1.2, 7.1.3-т байгаа болно. 9. 7.1.2-ын “гадна” гэдэг үгийг “гадаад улсад” гэж найруулан “бүх төрлийн” гэдэг үгийг энэ тайлбарын 8-д заасны дагуу болон 7.1.3-т заасан учраас оруулсан. 10. 7.1.4 нь 2 өгүүлбэрээс бүрдэж байсан тул салгаж 7.1.4, 7.2 гэсэн 2 заалт болгосон, үүнээс шалтгаалан зүйлийн доторхи дугаарууд өөрчлөгдсөн. 11. 7.3.4-ийн “бусад этгээдэд өрийн төлбөрийг бараагаар гүйцэтгэх” гэснийг “өр төлбөрийг бараа шилжүүлэх замаар хаах” гэж найруулсан. 12. 7.4.8-ын “бусад этгээдэд өр төлбөрийг ажил, үйлчилгээгээр гүйцэтгэх” гэснийг “өр төлбөрийг ажил, үйлчилгээ үзүүлэх замаар хаах” гэж найруулсан. 13. 7.5.1 нь 2 өгүүлбэрээс бүрдэж байсныг салгаж 7.5.1, 7.6 дахь заалт болгосон. 14. 8 дугаар зүйлийн 8.1-д “дор дурдсан журмаар ногдуулна” гэсэн үг нэмж бусад хэсгүүдэд дахин дахин давтагдсан “нэмэгдсэн өртгийн албан татварт ногдуулна” гэснийг хураангуйлсан, түүнчлэн 5.1-д байгаад орхигдсон “экспортлосон” гэдгийг нэмсэн. 15. 8.2-ыг 2 салгаж 8.2, 8.3 болгон найруулсан.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5