Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

496 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл заалтыг зөрчсөн болох нь нэгэнт тогтоогдсон Улсын Их Хурлын дарга Ц.Нямдоржийн үйл ажиллагаа болон Цэцийн их суудлын хуралдааны энэхүү шийдвэрийг эсэргүүцсээр байгаа нь түүнийг Улсын Их Хурлын даргаас огцруулах үндэслэл болох эсэхийг тогтоож өгнө үү” гэжээ. Гурав.Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж 2007 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 1/3040 дүгээр албан бичгээр Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “УИХ-аас 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдөр олгосон зөвшөөрөл, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн 51.2-т заасныг үндэслэн Нэмэгдсэн өртгийн албан татварын хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуульд найруулга, үг хэллэг, бүтэц, дэс дарааллын шинжтэй дараахь засвар хийсэн болно. Энэ талаар нэр бүхий иргэдээс Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргасантай холбогдуулан дор дурдсан нэмэлт тайлбар өгч байна. Үүнд: Нэг. Нэмэгдсэн өртгийн албан татварын хуульд хийсэн бүтцийн шинжтэй засвар: 1. Төслийн 1 дүгээр зүйлийг 2 зүйл болгон салгаж “иргэн хуулийн этгээдийн импортолсон болон экспортолсон бараа, түүнчлэн Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэн борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд” гэсэн хэсгийг 3 дугаар зүйл болгон томъёолсон. 2. “Нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх, тайлагнах” гэсэн 16 дугаар зүйлийг “Импортын бараанд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах, төсөвт төлөх, тайлагнах” гэсэн 17 дугаар зүйлтэй нэгтгэж 16 дугаар зүйлийг “Бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах, төсөвт төлөх, тайлагнах” гэж гарчигласан. Энэ шалтгаанаар 18 зүйлтэйгээр батлагдсан хуулийн ерөнхий дугаар хэвээр хадгалагдсан боловч зүйлийн дэс дугаар болон зүйлийн доторхи ишлэл татсан дугаарууд өөрчлөгдсөн. Хоёр. Найруулга, үг хэллэг, дэс дарааллын шинжтэй засвар 1. 4.1.10-ын “нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа үйлдвэрлэж, ажил гүйцэтгэн, үйлчилгээ үзүүлэн” гэснийг “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхэлж” гэж найруулсан. Учир нь 3 дугаар зүйлд энэ бүх үг байгаа. 2. 5.2-ын эхний 2 мөрний “бараа борлуулж, ажил гүйцэтгэж, үйлчилгээ үзүүлснээс олсон” гэснийг “борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний” гэж найруулсан.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5