Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

495 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл даргынхаа үйл ажиллагааг залруулах бололцоог юун түрүүн, даргаа сонгосон Улсын Их Хуралд олгосон байна. Хуулийн дагуу Улсын Их Хурал дараахь шийдвэрүүдийн аль нэгийг гаргах ёстой байлаа: 1/ Нямдорж даргыг огцруулах эсэх асуудлыг шууд хэлэлцэх, 2/ Нямдорж даргыг огцруулах үндэслэл байгаа эсэхийг тогтоолгохоор цэцэд хүсэлт гаргах, 3/ Нямдорж даргаас ам өчгийг нь авах замаар цаашид Үндсэн хууль зөрчсөн ийм үйл ажиллагааг давтахгүй байх баталгааг бий болгох. 6. Улсын Их Хурал энэ чиглэлд ганц ч алхам хийсэнгүй. Үндсэн хууль зөрчсөн даргынхаа үйл ажиллагааг залруулах буюу хариуцлага тооцохын оронд Цэцийн эсрэг улс төрийн ил болон далд дайралт хийхэд үйл ажиллагаагаа чиглүүллээ. Цэцийн 03 дугаар дүгнэлтээр Улсын Их Хурлын даргын тодорхой үйл ажиллагааг Үндсэн хууль зөрчөөд байна гэдгийг тогтоосон болохоос энэ зөрчил нь Улсын Их Хурлын ямар нэгэн шийдвэрээс болсон гэж дүгнээгүй юм. Гэтэл Улсын Их Хурлын олонхи асуудлын гол нь даргад биш, хууль болон шийдвэрүүдэд байгаа мэтээр, даргынхаа бурууг бусад руу чихэх арчаагүй аргаар хандав. Үндсэн хууль зөрчсөн энэ хууль бус хамгаалалтад эрдсэн Улсын Их Хурлын дарга Үндсэн хууль зөрчсөн алдаагаа засах байтугай түүнийгээ улам лавшруулна гэж Улсын Их Хурлын индэр дээрээс, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ил тод мэдэгдэн сагсуурч танхайран, хажуугаар нь рекетлэх маяг эсгэж, бас элдэв цуурхал тараах боллоо. Ийнхүү Улсын Их Хурал Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Төрийн байгууллагын шийдвэр, нийт байгууллагын үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн заалтыг зөрчиж байна. 7. Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа энэ тохиолдолд “Үндсэн хууль зөрчсөн нь нэгэнт тогтоогдвол Улсын Их Хурлын дарга Ц.Нямдоржийн үйл ажиллагаа нь түүнийг огцруулах үндэслэл байгаа эсэхийг тогтоолгохоор Цэцэд өргөдөл, мэдээлэл гаргах эрх” Үндсэн хуулиар иргэнд олгогдсон гэж үзэж байна. Үүнийг давхар нотлох Цэцийн дүгнэлт болон тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаа билээ. Цэцийн 3 дугаар дүгнэлтээр Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Хорьдугаар зүйл, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1/ дэх

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5