Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

494 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Хорьдугаар зүйлийн “Хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална”, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1/-ийн “хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах” нь Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ гэсэн заалтыг зөрчсөн болохыг тогтоосон. 4. Цэцийн энэхүү дүгнэлтээр Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1-ийн “Үндсэн хуульд… нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн заалтыг зөрчөөгүй байна гэж дүгнэжээ. Энэ нь, нэг талаасаа Улсын Их Хурлын дарга Нямдоржийн эрх хэмжээгээ хэрэгжүүлэх үйл ажиллагаатай шууд холбогдож байгаа тул түүний иргэн болохын хувьд биш, албан тушаалтан гэдэгтэй нь, нөгөө талаас Улсын Их Хурлын дарга бол байгууллага биш гэж үзсэнтэй холбоотой дүгнэлт бололтой. Харин Улсын Их Хурлын зарим гишүүн, жишээлбэл Сангийн сайд Баяртсайханы олсон шиг “Нямдорж даргыг Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн гэх мөртлөө, түүний үйл ажиллагаа Үндсэн хуульд бүрнээ нийцсэн” гэсэн утгатай дүгнэлтийг Цэц гаргаагүй. 5. Цэцийн 3 дугаар дүгнэлтийн үндэслэл дотор “2.Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдыг огцруулах үндэслэл байгаа эсэх талаар дүгнэлт гаргах асуудлыг Үндсэн хуулийн цэц эрх бүхий байгууллага, албан тушаалтны хүсэлтээр хэлэлцэх тул өргөдөл гаргагч иргэдийн энэ талаар тавьсан хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна”, мөн дүгнэлт гаргах хэсэг дотор “3.Энэхүү дүгнэлтийг Улсын Их Хурлын хаврын чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс хойш 15 хоногийн дотор хэлэлцэн, хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай” гэсэн нь Улсын Их Хурал болон Цэц Үндсэн хуулиар оноогдсон бүрэн эрхээ харилцан итгэлцлийн зарчимд тулгуурлан хэрэгжүүлэхэд, Үндсэн хуулийн Жаранзургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалтыг хэрхэн биелүүлэхэд чиглэсэн маш чухал тайлбар байжээ. Өргөдөл гаргагч иргэдийн зарим нь 3 дугаар дүгнэлтийг гарсан даруйд Цэц Үндсэн хуулиар иргэнд олгогдсон нэгэн төрлийн эрхийг хурааж авах оролдлого хийлээ гэж шүүмжилж байсан боловч Улсын Их Хурал дээр хийсэн Цэцийн тайлбар болон хариултуудаас ийм оролдлого хийгээгүй, харин ч Цэц маш зохистой шийдвэр гаргажээ гэсэн хувийн дүгнэлтэд хүрлээ. Учир нь, Үндсэн хууль зөрчсөн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5