Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

493 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хадгалж шийдвэрлэнэ”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэснийг тус тус зөрчсөн байна. Иймд Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж Үндсэн хууль зөрчсөн эсэх, хэрэв Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдвол түүнийг албан тушаалаас нь огцруулах үндэслэл байгаа эсэхийг хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ. Хоёр. Нийслэлийн Баянгол дүүргийн 13 дугаар хорооны оршин суугч, иргэн Д.Ламжав, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны оршин суугч, иргэн Р.Бурмаа нар 2007 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: “1. Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж “Ашигт малтмалын тухай” болон “Авлигын эсрэг” хуулийн эцсийн найруулгыг Улсын Их Хуралд танилцуулсны дараа тэдгээрт их хэмжээний засварыг өөрөө хийсэн буюу бусдаар хийлгэсэн, ингэх эрхийг Улсын Их Хурлаас шилжүүлж авч болдог мэтээр хууль зөрчсөн мэдэгдэл хийсээр ирсэн, дэгээ аль болох бага зөрчих үүднээс энэхүү засвараа ядаж Улсын Их Хуралд буцаан танилцуулж Улсын Их Хурлаас зөвшөөрөл авсны дараа ёсчлох дэгийн наад захын шаардлагыг үл хайхран шууд ёсчлон албан ёсоор нийтлүүлсэн зэрэг нь Үндсэн хуулиар, хуулиар болон Улсын Их Хурлын бусад шийдвэрээр түүнд олгосон эрх хэмжээг санаатайгаар урвуулан ашигласан үйл ажиллагаа байсан юм. 2. Үндсэн хуулиар тогтоосон ардчиллын үндсэн зарчимд бүдүүлгээр халддаг болсон Улсын Их Хурлын даргын энэхүү үйл ажиллагааг таслан зогсоох зорилгоор энэхүү өргөдлийг бичигч нар болон бусад нэр бүхий иргэдийн мэдээлэл, гомдлын дагуу Цэцийн 2007 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 24 дүгээр магадлалаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн. Гэтэл үүний дараа 2007 оны 2 дугаар сарын 7-нд энэ хоёр хуулийн албан ёсоор нийтлэгдсэн бичвэрийг Улсын Их Хуралд танилцуулсан нь нэг талаасаа, “нэг бүдэрвэл долоо бүдэрнэ” гэгчээр хөгтэй явдал болсон боловч, нөгөө талаасаа хууль зөрчигдсөний яах аргагүй баримт болсон юм. 3. Өмнө дурьдсан магадлалын дагуу Цэцийн их суудлын хуралдааны 2007 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 03 дугаар дүгнэлт гарсан. Уг дүгнэлтээр Улсын Их Хурлын дарга Ц.Нямдоржийн оройлон манлайлсан маргаанд холбогдох үйл ажиллагаа нь Үндсэн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5