492 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл эцсийн найруулгыг хянахдаа түүний агуулга, бодлого, зарчмыг алдагдуулан засвар оруулсан байна. Үүнд: 1. 2006 оны 6 дугаар сарын 29-ны өдөр батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн шинэчилсэн найруулга, мөн Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуульд засвар хийсэн болох нь эдгээр хуулиудын хувийн хэрэгт авагдсан материалууд, Улсын Их Хурлын гишүүдэд тараасан болон Төрийн мэдээлэл сэтгүүлд албан ёсоор хэвлэсэн эхээс харьцуулан үзэхэд тодорхой болно. Улсын Их Хурлын дарга дурьдсан хуулиудын эцсийн найруулгыг Улсын Их Хуралд сонсгосны дараа Улсын Их Хурлын зөвшөөрөлгүйгээр засвар хийсэн, эсвэл найруулгыг Улсын Их Хуралд сонсгоогүй, түүнчилэн уг хуулиудыг хугацаа хэтрүүлэн ёсчилсон нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Хорьдугаар зүйл, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1/, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг ноцтой зөрчсөн байна гэж үзэж байна. Мөн Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 51.1, 51.2, 51.4 дэх заалтуудыг зөрчсөн. Улсын Их Хурлын дарга энэ дэгийн 51.1.1, 51.1.2 дахь хэсэгт заасны дагуу эцсийн найруулгыг хянахдаа түүний агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр зөвхөн найруулга, үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засвар хийж болно /51.2/ гэж заасан эрх мэдлийг хэтрүүлэн агуулга, зарчмын өөрчлөлтүүдийг хийсэн байна. Түүнчлэн уг дэгийн 51.4-т “Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн эцсийн найруулгыг энэ дэгийн 51.3-т заасны дагуу Улсын Их Хуралд танилцуулснаас хойш Улсын Их Хурлын дарга ажлын 3 өдрийн дотор түүнд гарын үсэг зурж ёсчилно” гэсэн заалтыг дээр дурдсан хуулиудыг ёсчлох, батлах, хууль хүчинтэй болгох хүртэлх ажиллагаанд Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж өөрийн бүрэн эрхийг хэтрүүлэн ашиглаж Улсын Их Хурал болон Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхэд ноцтой халдсан байна. Улсын Их Хурлын даргын энэхүү үйлдэл нь Үндсэн хуулийн Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Хорьдугаар зүйлийн “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална”, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурал… хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах эрхийг өөрийн онцгой эрхэд
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5