491 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 2007.5.23 Дугаар 06 Улаанбаатар хот Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж Үндсэн хууль зөрчсөн эсэх, түүнийг огцруулах үндэслэл байгаа эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 22.00 цаг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүдэд Н.Жанцан, П.Очирбат, Ж.Болдбаатар, Ж.Амарсанаа, Ч.Дашням, Д.Наранчимэг, Ц.Сарантуяа /илтгэгч/, Д.Мөнхгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Б.Лхагважав, өмгөөлөгч Б.Баярсайхан, өргөдөл гаргагч, иргэн Д.Ламжав, Р.Бурмаа, Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж, Улсын Их Хурлын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Л.Пүрэвдорж, Улсын Их Хурлын Тамгын газрын Нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Нарантуяа нар оролцлоо. Нэг.Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны оршин суугч, иргэн Б.Лхагважав 2006 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн мэдээлэлдээ: “Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж дараахь хуулиудад Үндсэн хууль болон холбогдох бусад хуулиудаар олгогдсон эрхээ хэтрүүлэн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5