Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

487 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Үндэсний татварын ерөнхий газар нь мэргэжлийн байгууллагынхаа хувьд тооцоо судалгаатайгаар хөрөнгө оруулалтыг дэмжсэнээрээ татварын орлогын бааз суурь нэмэгдсэн эсэх, татварын хууль тогтоомж болон гэрээний хэрэгжилтийн байдлын талаар тодорхой тайлбар гаргаагүйд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байна” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.5-ын “Засгийн газраас стратегийн хөрөнгө оруулагчтай байгуулсан тогтвортой байдлын гэрээний хүчин төгөлдөр байх хугацаанд уг гэрээний заалт нь түүнийг байгуулснаас хойш батлагдсан татварын хууль тогтоомжийн заалтаас үл хамааран тогтвортой мөрдөгдөнө” (2001 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн) гэсэн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэснийг тус тус зөрчсөн эсэх тухайд: 1. Төрөөс улсын эдийн засгийг хөгжүүлэх, үр ашгийг нь нэмэгдүүлэх, ингэснээрээ хүн амын амьдралын түвшинг дээшлүүлэхэд чиглэгдсэн эдийн засаг, эрх зүйн бодлогыг хууль тогтоомжоороо зохицуулан тогтоож ялангуяа дотоод, гадаадын стратегийн хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжихийн тулд хөрөнгө оруулагчдад эдийн засаг, эрх зүйн таатай орчинг бий болгож, тодорхой хугацаанд оруулсан их хэмжээний хөрөнгийг эрсдлээс хамгаалах боломжийг олгодог байна. Өргөдөл гаргагч иргэн Б.Бүд ч өргөдөлдөө: “...Төрөөс гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, түүнд үйл ажиллагаа явуулах нөхцлийг олгох нь зүй ёсны хэрэг…” хэмээн хүлээн зөвшөөрсөн байна. 2. Монгол Улсад хөрөнгө оруулж буй стратегийн хөрөнгө оруулагчтай хөрөнгө оруулалтын гэрээг харьцангуй урт хугацаагаар байгуулдаг учраас хөрөнгө оруулагчдыг төрийн зүгээс учруулж болох эрсдлээс хамгаалах үүднээс гэрээ байгуулах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан татварын хууль тогтоомжид заасан татварын хувь хэмжээ, хөнгөлөлт, чөлөөлөлтийг гэрээний хугацаанд тогтвортой мөрдөхөөр тогтоох нь тогтвортой байдлын гэрээний гол үндсэн нөхцөл юм. Энэ нь хөгжиж буй орнуудад ч нийтлэг байдаг жишиг болно.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5