486 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 2. Сангийн сайдын гаргасан тайлбарын тухайд: Сангийн сайдын тайлбарт дурьдсанаар асуудлыг хэт ерөнхийлсөн төрийн эдийн засгийн үүрэг нэрээр халхалсан оновчгүй зохицуулалт гэдэг нь өнөөдөр тодорхой харагдаж байгаа ба Сангийн сайд Н.Баяртсайхан Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлитйн 2.5 дахь заалтыг Улсын Их Хурлаар хэлэлцэж байх үед сайд байгаа үеийн байр сууринаасаа өөр үзэл бодолтой байсан нь тэмдэглэлд тусгагдсан байна. Иймд Сангийн яамны байр сууриас харахад төрийн татварын бодлогыг хэрэгжүүлэхдээ өөр өнцгөөс тухайлбал, улс орны эрх ашгаас илүүтэйгээр хөрөнгө оруулагчдын эрх ашгийг урьтал болгодог тийм зохицуулалтыг дэмждэг гэсэн ойлголтыг төрүүлж байна. Тогтвортой байдлын гэрээнүүдийн хэрэгжилтийн байдлыг дээрхи хуулийн заалттай хамтад нь аваад үзэхэд дан ганц аливаа хөнгөлөлт, чөлөөлөлт, хөрөнгө оруулагчид ашигтай байх нөхцөл нь шууд хэрэгждэг гэрээнд заасан улсад ашигтай зарим зүйл заалт хэрэгждэггүй нь харагдаж байна. Тухайлбал, Засгийн газар Чин Хуа Мак Нарийн сухайт ХХК-ийн хооронд байгуулсан 2005 оны гэрээнд …олборлосон буюу үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлийн үнээр борлуулна… гэж тодорхой заасан атал 2006 оны 10 дугаар сарын 09-нд Сангийн сайд нүүрсний үнийг 2006 оны 10 дугаар сарын 01-нээс 21.50 ам.доллар байхаар тогтоосон нь олон улсын зах зээлийн үнээс доогуур /шинжээчид 29.27 ам.доллар гэж үзсэн/ тогтоосон нь байгуулсан гэрээг зөрчсөн төдийгүй тогтвортой мөрдөгддөг гэхэд эргэлзээтэй байгаа юм. 3. Үндэсний татварын ерөнхий газрын гаргасан тайлбарын талаар: Тус газар нь …тогтвортой байдлын болон хөрөнгө оруулалтын гэрээг хоёр талын ашиг сонирхолд нийцсэн, харилцан зөвшилцлийн үндсэн дээр байгуулагддаг эрх зүйн баримт бичиг… гэж үзжээ. Энэ нь нөгөө талаас төрөөс тодорхой чиглэлээр хөрөнгө оруулагчтай байгуулж буй иргэний эрх зүйн гэрээ гэдгийг ч давхар нотолж байна. Мөн …гэрээ байгуулах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан татварын хуулийн заалтыг гэрээний хугацаанд тогтвортой мөрдөхөөр тохиролцсон… гэсэн нь Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.5 дахь заалтын …гэрээний заалт нь түүнийг байгуулснаас хойш батлагдсан татварын хууль тогтоомжийн заалтаас үл хамааран тогтвортой мөрдөгдөнө… гэсэн агуулгаас огт өөр ойлголт ба гэрээ байгуулагдаж байх үеийн эрх зүйн зохицуулалт бус гэрээ байгуулагдснаас хойш яригдах нөхцөл байдал юм.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5