Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

488 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 3. Монгол Улсын Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Шинээр баталсан хууль тогтоомж нь гэрээний нэг буюу хоёр талын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаар бол гэрээний нөхцөл хүчин төгөлдөр байна” гэсэн нь гэрээний талуудын эрх, ашиг сонирхлыг харилцан тэгш хамгаалсан, хууль буцаан хэрэглэхгүй байх нийтлэг зарчим бөгөөд ялангуяа тогтвортой байдлын гэрээнд удирдлага болгох зарчим гэж үзэж болно. Монгол Улсын хууль тогтоомжид заасан хөрөнгө оруулалтын хэмжээ, нөхцөл, журмыг хангасан стратегийн хөрөнгө оруулагч тогтвортой байдлын гэрээ байгуулах хүсэлт гаргах, улмаар уг гэрээг байгуулах эрх нь хуулиар нээлттэй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4-т “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” гэсний дагуу хөрөнгө оруулалтыг дэмжихэд чиглэсэн татварын бодлого хэрэгжүүлсэн нь Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ НЬ : 1. Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.5-д “Засгийн газраас стратегийн хөрөнгө оруулагчтай байгуулсан тогтвортой байдлын гэрээний хүчин төгөлдөр байх хугацаанд уг гэрээний заалт нь түүнийг байгуулснаас хойш батлагдсан татварын хууль тогтоомжийн заалтаас үл хамааран тогтвортой мөрдөгдөнө” /2001 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/ гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэснийг тус тус зөрчөөгүй байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5