485 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хууль гэж үзэж байна гэж нэмэлт өөрчлөлт оруулсан дээрх заалтаа зөв байсан зэргээр нотлохыг хичээжээ. Татварын ерөнхий хуульд 2001 оны 11 дүгээр сарын 16-нд дээрх заалт орсноос хойш багагүй хугацаа өнгөрсөн хэдий ч тайлбарт дурьдсан шиг эдийн засгийн үр ашиг нэмэгдсэн, ард түмний амьдрал дээшилсэн эсэх нь бодит байдал дээр ямархуу байгаагаар тайлбарлагдах бизээ. Өөрөөр хэлбэл, тогтвортой байдлын гэрээ байгуулсан аж ахуйн нэгжид гэрээ байгуулснаас хойшхи татварын хууль тогтоомжууд үйлчлэхгүй байгаагаараа хождог, хөрөнгө оруулалтыг дэмжиж байгаа гэдгээрээ Монгол Улс хохирдог тийм л эрх зүйн зохицуулалт бий болчихоод байгаа юм. Үүнийг ч тухайн үед Н.Энхболд гишүүн Төсвийн байнгын хорооны дүгнэлтийг танилцуулж байхдаа “тогтвортой байдлын гэрээ байгуулж байгаа хүмүүс нь хариуцлагатай хандаад байвал дахиж заавал Улсын Их Хурлаар хэлэлцэхдээ тэрний нөхцлийг нь дахиж эргэж хянаж үзээд байх шаардлагагүй, тэгвэл гэрээний утга алдагдах юм. Ажлын хэсэг дээр танилцуулж ирсэн байдлаас үзэхэд хуучин Б.Батбаяр, Я.Очирсүх нарыг Сангийн сайд байх үед байгуулагдсан тийм тогтвортой байдлын гэрээнүүд байдаг юм байна. Манай Сангийн яамны улсуудын үзэж байгаагаар Монгол Улсад үнэхээр ашиггүй, яаж байгаад ч байгуулагдсан нь мэдэгдэхгүй ийм гэрээ байдаг юм байна. Энэ гэрээг цааш үргэлжлүүлээд явуулна гэхээр бас их төвөгтэй зүйлүүд бий гэдгийг харж үзэж байгаад Засгийн газраас 2 дахь заалтыг оруулсан, энэ дээр манай гишүүд харгалзана биз дээ” гэж тодорхой хэлсэн нь тэмдэглэлд үлджээ. Үүнээс харахад Монгол Улсад ашиггүй гэрээ байгуулчихсан тэр хэвээр нь мөрдөх гэхээр явж өгдөггүй, иймээс Татварын ерөнхий хуульд урдын хийсэн алдаагаа халхлах байдлаар дээрх заалтыг зориуд нэмж оруулсан гэж үзэхэд хүргэж байна. - Үүгээр ч зогсохгүй Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 3.2-т дээрхи заалт утга агуулгын хувьд бараг хэвээр орно гэдгээ ч тодорхой хэлжээ. Өргөдөл гаргаснаараа Үндсэн хуульд заасан Улсын Их Хурлын албан татварын бодлогыг тодорхойлох бүрэн эрхийн асуудлыг хөндөөгүйн сацуу гагцхүү Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.5 дахь заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтын шударга ёс, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх, Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмуудыг зөрчсөнөөрөө Үндсэн хуультай зөрчилдөж байгааг дурьдсан болохыг анхаарна уу.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5