Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

484 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл болгохын тулд эрх зүйн онцлог бүхий зохицуулалтыг тусгах зайлшгүй шаардлагатай байдаг. Тэрхүү эрх зүйн онцлог бүхий зохицуулалтын нэг нь “Засгийн газраас стратегийн хөрөнгө оруулагчтай байгуулсан тогтвортой байдлын гэрээний хүчин төгөлдөр байх хугацаанд уг гэрээний заалт нь түүнийг байгуулснаас хойш батлагдсан татварын хууль тогтоомжийн заалтаас үл хамааран тогтвортой мөрдөгдөнө” хэмээх заалт юм. Иймд Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.5 дахь заалт Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм” гэжээ. Тав. Иргэн Б.Бүд 2007 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Татварын ерөнхий газар, Сангийн яамнаас ирүүлсэн тайлбарт хариу тайлбар ирүүлсэн байна. “Миний бие Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, зохих шатны төрийн байгууллагуудаас Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбар, албан бичигт дараахь тайлбарыг гаргаж байна. 1.Улсын Их Хурлын гишүүдийн гаргасан тайлбарын талаар: - Дээрхи тайлбарыг албан ёсны гэхэд эргэлзээтэй ба албан хэвлэмэл хуудсан дээр бус, Т.Очирхүү гишүүний гарын үсэг зурагдаагүй зэргээс харахад ийм ойлголт төрүүлж байна. Үүгээрээ төрийн албан хэрэг хөтлөлтийн зарчмыг зөрчихийн сацуу Үндсэн хуулийн цэц гэх төрийн байгууллагыг хүндлэхгүй, асуудалд хайхрамжгүй хандаж байгаагийн илрэл гэж үзэж байна. - Өргөдөл гаргагчийн зүгээс хөрөнгө оруулагч гэдэг ойлголтыг гадаад дотоод гэж ялгаагүй бөгөөд Засгийн газраас нэр бүхий компаниудтай байгуулсан тогтвортой байдлын гэрээний ихэнхи нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд хамааралтай байгаагаас өргөдөлд дурьдсан гэж андуурч ойлгосон бололтой. - Тайлбарт Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” гэсэн заалтыг тодорхойлоод үүнийг хэрэгжүүлэх зорилгоор дээрхи хуулийн заалт батлагдсан ба төрөөс улсын эдийн засгийг хөгжүүлж үр ашгийг нь нэмэгдүүлэх, улмаар ард түмний аж амьдралыг дээшлүүлэхэд бүрэн чиглэгдсэн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5