Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

483 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл мөрдөгдөж байсан татварын хуулийн заалтыг гэрээний хугацаанд тогтвортой мөрдөхөөр тохиролцсонтой холбоотой байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилгоор Засгийн газраас стратегийн хөрөнгө оруулагчтай байгуулсан Тогтвортой байдлын гэрээ болон уг гэрээнд татварын орчинг гэрээний хугацаанд хэвээр хадгалахаар туссан заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн заалтыг зөрчөөгүй байгааг дор дурьдсан хуулийн үндэслэлээр тайлбарлаж байна. Үүнд: 1.Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4-т “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна”, Хорин тавдугаар зүйлийн 1-ийн 7-д “…төрийн санхүү, зээл, албан татвар, …улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн чиглэлийг тодорхойлох…” асуудлыг Улсын Их Хурал өөрийн бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэхээр заасан нь эдийн засгийг хөгжүүлэхэд гадаадын хөрөнгө оруулалтыг татахад чиглэсэн татварын бодлогоор хэрэгжиж байна. 2.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 4-т “…эдийн засгийн харилцааг аж ахуйн бүх хэвшлийн хөгжлийн сонирхолд нийцүүлэн зохицуулж…” байхыг Засгийн газрын бүрэн эрхэд хамруулсан болно” гэжээ. Дөрөв. Монгол Улсын Сангийн сайд Н.Баяртсайхан 2007 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 3-5а/1938 тоот албан бичгээр Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна” гэж, мөн хуулийн Тавдугаар зүйлийн 7 дэх хэсгийн “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” гэсэн заалтууд нь төрийн эдийн засгийн үүргийг тусгаж өгчээ. Өөрөөр хэлбэл, төрийн эдийн засгийн үүрэг нь улс орны эдийн засгийг үр ашигтай хөгжүүлэх, улмаар ард түмний материаллаг аж амьдралыг дээшлүүлэхэд чиглэгдэнэ. Энэхүү үүргээ хэрэгжүүлэх үүднээс гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оруулж буй хөрөнгө оруулалтыг бодит үр дүнтэй

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5