Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

482 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ажиллагаа явуулах нөхцөлийг нь тодорхой хугацаанд тогтвортой байлгах зорилгоор түүнтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж болох бөгөөд түүнд дараахь зүйлийг тусгана: татварын орчинг тогтвортой байлгах, тусгай зөвшөөрөл эзэмшигч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлийн үнээр борлуулах, олсон орлогоо захиран зарцуулах эрхийг нь баталгаажуулах, хөрөнгө оруулалтын хэмжээ, хугацаа, ашигт малтмалыг хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд хохирол багатай олборлох, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх бусад төрлийн үйлдвэрлэл, үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх, бүс нутгийг хөгжүүлэх, ажлын байр шинээр бий болгох, учирсан хохирлыг нөхөн төлөх, эхний таван жилийн хөрөнгө оруулалтын хэмжээ 50 саяас дээш америк доллартой тэнцэх бол 10 жил, 100 саяас дээш америк доллартой тэнцэх бол 15 жил, 300 саяас дээш америк доллартой тэнцэх бол 30 жилийн хугацаагаар гэрээ байгуулах тухай заасан байна. Тус газар Тогтвортой байдлын болон хөрөнгө оруулалтын гэрээг хоёр талын ашиг сонирхолд нийцсэн, харилцан зөвшилцлийн үндсэн дээр байгуулдаг эрх зүйн баримт бичиг гэж үзэж байна... гээд тайлбар гаргагч манай улсад уул уурхай, ашигт малтмал, газрын тос болон зарим нэгэн зам, барилгын салбарт гадаадын томоохон хөрөнгө оруулагчидтай байгуулсан тогтвортой байдлын гэрээнүүдийг дурьдсан байна. Тэрээр цааш нь... Монгол Улсын хэмжээнд тогтвортой байдлын гэрээ байгуулан ажиллаж байгаа 9 аж ахуйн нэгж, нийт 235.0 сая ам.долларын хөрөнгө оруулах үүрэг хүлээсэн байна. Тогтвортой байдлын гэрээ байгуулах нэг үндсэн нөхцөл нь гэрээ байгуулах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан татварын хуульд заасан татварын хувь хэмжээ, хөнгөлөлт, чөлөөлөлтийг гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд тогтвортой хадгалах тухай заалт байдаг бөгөөд уг заалтыг гэрээ байгуулсан талууд харилцан ойлголцож, хүлээн зөвшөөрч байгуулдаг байна. Тухайлбал, 2007 оны 1 дүгээр сарын 1-нээс өмнө байгуулсан Тогтвортой байдлын гэрээнд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж Засгийн газраас баталсан тэргүүлэх ач холбогдол бүхий салбарт хөрөнгө оруулсан бол аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас 3-10 чөлөөлөгдөж, импортын гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх хөнгөлөлтийг эдлүүлэхээр тусгаж өгсөн байна. Хэдийгээр мөрдөж байгаа татварын хуульд дээрх хөнгөлөлт, чөлөөлөлтүүд байхгүй боловч гэрээ байгуулах үед хүчин төгөлдөр

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5