481 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 4. Улсын Их Хурлаас 2006 онд татварын багц хуулиуд болох Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын /энэ хуулиар гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд олон тооны татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлдэг байсныг хүчингүй болгосон/, Хувь хүний орлогын албан татварын, Онцгой албан татварын, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай гэсэн 4 хуулийг баталсан бөгөөд тэдгээртэй уялдуулан батлахаар хэлэлцэж эхлээд байгаа Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгыг төслийн 3.2-т: “Засгийн газраас гадаад, дотоодын хөрөнгө оруулагчтай байгуулах тогтвортой байдлын болон хөрөнгө оруулалтын гэрээний хүчин төгөлдөр байх хугацаанд уг гэрээний заалт нь түүнийг байгуулснаас хойш батлагдсан татварын хууль тогтоомжийн заалтаас үл хамааран тогтвортой мөрдөгдөнө” гэж тусгасан байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагч гэдгийг гадаадын дотоодын алин ч байхаар заасан бөгөөд тогтвортой байдлын гэрээ, хөрөнгө оруулалтын гэрээ хоёрыг адил хэмжээнд авч үзсэн болохыг ч анхаарах хэрэгтэй. Дээрх байдлуудаас дүгнэхэд Улсын Их Хурал нь Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1.7-д заасан төрийн албан татварын бодлогыг тодорхойлох, татварыг ялгамжтай тогтоох бүрэн эрхийнхээ хүрээнд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх чиглэлээр Татварын ерөнхий хуулийн дээрх заалтыг баталсан байх тул Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна” гэжээ. Гурав. Үндэсний татварын ерөнхий газар 2007 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 1/712 тоот албан бичгээр Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 4-т “Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж тогтвортой байдлын гэрээг санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хуулийн хүрээнд байгуулна”, мөн зүйлийн 5-д “Засгийн газраас стратегийн хөрөнгө оруулагчтай байгуулсан тогтвортой байдлын гэрээний хүчин төгөлдөр байх хугацаанд уг гэрээний заалт нь түүнийг байгуулснаас хойш батлагдсан татварын хууль тогтоомжийн заалтаас үл хамааран тогтвортой мөрдөгдөнө” гэж заасан байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 29 дүгээр зүйлд: Үйл ажиллагааныхаа эхний 5 жилд Монгол Улсын нутаг дэвсгэрт 50 саяас дээш америк доллартой тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт хийх, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрөө хүсэлт гаргавал үйл
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5