Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

480 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хэмжээ нэмэгдвэл уг гэрээний хүчинтэй байх хугацаанд нь шинэ хуулийн заалт үйлчлэхгүй” гэж заасан байна. 2. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн Тогтвортой байдлын гэрээ гэсэн 19 дүгээр зүйлд: “1. Монгол Улсад 2.0 сая ам.доллар буюу түүнтэй тэнцэх төгрөгөөс доошгүй хэмжээний хөрөнгө оруулах хөрөнгө оруулагч хүсэлт гаргавал түүний үйл ажиллагаа явуулах орчныг тогтвортой байлгах эрх зүйн баталгаа болгож Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж татварын бодлогын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн уг хөрөнгө оруулагчтай тогтвортой байдлын гэрээг байгуулж болно. 4. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын хуулийн этгээдийн салбарыг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу дампууруулаагүй, эрх бүхий байгууллагаас үйл ажиллагааг нь зогсоогоогүй, талууд харилцан тохиролцож хэлэлцээрийг цуцлаагүй байхад гадаадын хөрөнгө оруулагч өөрөө санаачлан тогтвортой байдлын гэрээнд заасан хугацаанаас өмнө үйл ажиллагаагаа зогсоосон тохиолдолд уг хөрөнгө оруулагчид татварын болон бусад чөлөөлөлт, хөнгөлөлтөөр олгосон хөрөнгийг нөхөн төлүүлнэ” гэж заасэн байна. Эндээс харахад хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж байгаа 2 талын эрх, үүргийг адил хэмжээнд тусгаж өгсөн байна. Хөрөнгө оруулагч эхний ээлжинд хүсэлтээ гаргах ёстой, 2 сая ам.доллароос дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийх ёстой, гэрээнд заасан хугацаанаас өмнө үйл ажиллагаагаа зогсоовол татварын болон бусад чөлөөлөлт, хөнгөлөлтөөр олгосон хөрөнгийг нөхөн төлнө гэж хөрөнгө оруулагчийн эрх, үүргийг тодорхой заасан байна. 3. Ашигт малтмалын тухай хуулийн Хөрөнгө оруулалтын гэрээ гэсэн нэртэй 29 дүгээр зүйлд: “29.1. Үйл ажиллагааныхаа эхний 5 жилд Монгол Улсын нутаг дэвсгэрт 50 саяас дээш америк доллартай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт хийх ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрөө хүсэлт гаргавал үйл ажиллагаа явуулах нөхцөлийг нь тодорхой хугацаанд тогтвортой байлгах зорилгоор түүнтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж болох бөгөөд түүнд дараахь зүйлийг тусгана: 29.1.1.татварын орчинг тогтвортой байлгах;” гэж заасныг ч мөн анхаарах нь зүйтэй.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5