Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

479 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 1. Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Засгийн газраас стратегийн хөрөнгө оруулагчтай байгуулсан тогтвортой байдлын гэрээний хүчин төгөлдөр байх хугацаанд уг гэрээний заалт нь түүнийг байгуулснаас хойш батлагдсан татварын хууль тогтоомжийн заалтаас үл хамааран тогтвортой мөрдөгдөнө” гэж заасан байна. Татварын ерөнхий хуулийн дээрх хэсгийн “стратегийн хөрөнгө оруулагч” гэснийг “гадаадын хөрөнгө оруулагч” гэж ойлгох нь буруу бөгөөд мөн хуульд стратегийн хөрөнгө оруулагч гэдэг нь гадаадын хөрөнгө оруулагч гэж тайлбарлаагүй байна. Өөрөөр хэлбэл, өргөдөлд дурдсан шиг зөвхөн гадаадын хөрөнгө оруулагч дээрх хөнгөлөлтийг эдлээд дотоодын хөрөнгө оруулагч эдлэхгүй нь гэж ойлгож болохгүй. Ер нь энэ заалт бол улс орны эдийн засгийн хөгжлийн бодлогын нэг чухал хэсэг болох хөрөнгө оруулалтын талаарх заалт бөгөөд хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжихийн тулд тэдний үйл ажиллагаа явуулах орчин болон юуны өмнө татварын орчинг тогтвортой байлгахаар заадаг билээ. Хөгжиж байгаа улс орнууд гадаадын шилдэг тэргүүний техник, технологийг нэвтрүүлэх, удирдлага менежментийн арга туршлагаас суралцах асуудал нь хөрөнгө оруулалтын талаар баримтлах бодлогын чухал хэсэг гэдэгтэй хэн ч маргахгүй нь тодорхой. Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна”, 4 дэх хэсэгт “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” гэж тус тус заасныг хэрэгжүүлэх зорилгоор дээрх хуулийн заалт батлагдсан юм. Өөрөөр хэлбэл, төрөөс улсын эдийн засгийг хөгжүүлж үр ашгийг нь нэмэгдүүлэх, улмаар ард түмний аж амьдралыг дээшлүүлэхэд бүрэн чиглэгдсэн хууль гэж үзэж байна. Хөрөнгө оруулалтыг дэмжих нь зүй ёсны хэрэг гэж өргөдөл гаргагч бичсэн байх ба энэ дэмжлэг юуны өмнө татварын орчинг тогтвортой байлгах үйлдлээр илэрхийлэгддэг олон улсын жишиг байдаг. Тухайлбал, ОХУ-ын Гадаад хөрөнгө оруулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлд “гадаадын хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулснаас хойш татварын хууль тогтоомжид өөрчлөлт орж татварын хувь

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5