478 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хуулиар нэмсэн/ гэсэн заалт Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн тухайд: - Энэхүү Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсгийн заалт нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэснийг дараахь үндэслэлээр зөрчсөн гэж үзэж байна. Төрөөс гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, тэдэнд үйл ажиллагаа явуулах нөхцлийг олгох нь зүй ёсны хэрэг боловч тогтвортой байдлын гэрээний хүчин төгөлдөр байх хугацаанд Улсын Их Хурлаас баталсан татварын хууль тогтоомжийн “аливаа нэмэлт, өөрчлөлтүүд” тогтвортой байдлын гэрээ байгуулсан талд үйлчлэхгүй байхаар хуульчилсан нь Үндсэн хуулийн “тэгш байдал”, “хууль дээдлэх” зарчмыг алдагдуулж байгаа гэхээс аргагүй юм. -Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэх заалтыг зөрчсөн тухайд: Ардчилсан хүнлэг энэрэнгүй нийгэм байгуулна гэж Үндсэн хуульдаа тунхагласан манай орны тухайд Үндсэн хуулийн дээрх заалт чухал ач холбогдолтой төдийгүй энэ ч утгаараа төрийн үүрэг үүнд чиглэгдэх учиртай. Бизнесийн тодорхой салбарт нэгэн ижил гарааны нөхцөлтэй /цаг хугацааны хувьд л өөр/ тийм боломжийг төрөөс бүрдүүлсэн хирнээ Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулсан гэх шалтгаанаар хуулийн үйлчлэл хэрэгжихгүй, бусдаас давуу ашигтай боломжийг гэрээний нэг талд шууд олгож үүнийг нь ч хууль тогтоогчийн зүгээс баталгаажуулж байгаа нь Үндсэн хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж үзэхэд хүргэж байна. Тогтвортой байдлын гэрээ байгуулж чадаагүй ижил салбарт төдий хэмжээний хөрөнгө оруулалт оруулсан дотоод гадаадын хуулийн этгээдүүд гэрээ байгуулсан талуудад атаархахаас өөр боломжгүй байдлыг бий болгож байгааг бодолцох учиртай. Иймд Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа дээрх заалтыг Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ. Хоёр. Улсын Их Хурлын даргын 2007 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 70 дугаар захирамжаар томилогдсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн хариу тайлбартаа :
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5