477 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 2007.5.9 Дугаар 05 Улаанбаатар хот Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.5 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 13.00 цаг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга Н.Жанцан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Амарсанаа, Ч.Дашням, Д.Наранчимэг /илтгэгч/, Д.Мөнхгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд өргөдөл гаргагч Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны оршин суугч, иргэн Б.Бүд, өмгөөлөгч Н.Мандах, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд, Улсын Их Хурлын Тамгын газрын зөвлөх Д.Одсүрэн нар оролцов. Нэг. Иргэн Б.Бүд 2007 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн өргөдөлдөө: “Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэг “Засгийн газраас стратегийн хөрөнгө оруулагчтай байгуулсан тогтвортой байдлын гэрээний хүчин төгөлдөр байх хугацаанд уг гэрээний заалт нь түүнийг байгуулснаас хойш батлагдсан татварын хууль тогтоошмжийн заалтаас үл хамааран тогтвортой мөрдөгдөнө”. /Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5