Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

474 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Улсын Их Хурлын бусад шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг холбогдох байнгын хороо боловсруулж нэгдсэн хуралдаанд оруулах бөгөөд уг төслийн талаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагаас санал авахыг шаардахгүй” гэж тус тус заажээ. Үндсэн хуулийн цэцийн 2006 оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцсэн тухай Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2006 оны 12 дугаар сарын 19, Төсвийн байнгын хорооны 2006 оны 12 дугаар сарын 20, түүнчилэн Улсын Их Хурлын 2006 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлээс үзэхэд Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтад буй “Лондонгийн металлын бирж дээрхи” гэснийг “дэлхийн зах зээлийн үнийг харгалзан Монголбанкнаас зарласан” гэж өөрчлөн найруулахдаа Засгийн газар, холбогдох бусад байгууллагаас санал авах шаардлагагүй болох нь тодорхой байна. 2. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1/-д зааснаар “хууль батлах, нэмэлт өөрчлөлт оруулах” нь Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хамаарах бөгөөд Улсын Их Хурлын энэхүү онцгой бүрэн эрхийг Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Татвар бий болгох, ногдуулах, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, төлүүлэхтэй холбогдсон харилцааг зөвхөн татварын хуулиар зохицуулна”, 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Татварыг Улсын Их Хурал хуулиар бий болгож, өөрчилж, хүчингүй болгоно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Татварын хувь, хэмжээг Улсын Их Хурал... тогтооно” гэж тус тус нарийвчлан хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 6 дугаар зүйлийн 6.2, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн заалт нь татварыг бий болгох, тэдгээрийн хувь хэмжээг тогтоох тухай Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарч байна. Гэвч Үндэсний татварын Ерөнхий газрын даргын 2006 оны 119 дүгээр тушаалаар баталсан “Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлэх аргачлал”-ын 4.3-т “олборлосон алтанд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ...нь зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар ногдох орлогыг тодорхойлоход хамаарахгүй” гэж; мөн дээрхи татвар, төлбөрийг хэрхэн ногдуулж байгаа талаар Худалдаа, хөгжлийн банк, Анод банк, Зоос банк, Улаанбаатар банкнаас Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбар, шинжээчдийн дүгнэлтээс үзэхэд ашигт

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5