473 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хуулийн Албан татвар ногдох орлогоос хасагдах зардал гэсэн 12 дугаар зүйлийн 12.1.14 дэх хэсэгт “төсөвт төлөхөөр тайлагнасан онцгой, үл хөдлөх эд хөрөнгийн болон зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар, үндсэн хөрөнгөөс бусад импортын бараа, материал, түүхий эдийн гаалийн албан татвар, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, газар, байгалийн нөөц ашигласны төлбөр, хураамж “ буюу дээрх татваруудыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөхөд давхардуулахгүй байх үүднээс хасч тооцохоор хуульчилсан байна” гээд цааш нь давхар татвараас иргэдэд үүсэх дарамтын талаар бичсэн байна. Энд дурдсан давхар татварын асуудал нь Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын хуулийн 6 дугаар зүйл буюу дээрхи хууль Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөнтэй хамаагүй, Үндсэн хуулийн цэцийн бүрэн эрхэд үл хамаарах асуудал гэж үзэж байгаа юм” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: Улсын Их Хурлаас 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдөр баталсан Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-ийн “алтны үнийн өсөлтийн нэмэгдэл орлого гэж дэлхийн зах зээлийн үнийг харгалзан Монгол банкнаас зарласан 1 унци алтны үнээс 500 ам.долларыг хассаны дараа үлдсэн орлогыг; 6 дугаар зүйлийн 6.2-ийн “Энэ хуулийн 3.1.1-д заасан бүтээгдэхүүнд албан татвар ногдох орлогыг тодорхойлохдоо дэлхийн зах зээлийн үнийг харгалзан Монгол банкнаас зарласан 1 унци алтны үнээс 500 ам.долларыг хасч тооцно”; 7 дугаар зүйлийн 7.1-ийн “Энэ хуулийн …, 6.2-т заасны дагуу тодорхойлсон орлогоос 68 хувиар тооцож албан татвар ногдуулна” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “шударга ёс, тэгш байдал…-ыг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Арван долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3/-ын “хуулиар ногдуулсан албан татвар төлөх” гэсэн заалтыг зөрчөөгүй болох нь дараахь үндэслэлээр тогтоогдож байна. 1. Улсын Их Хурлын 2006 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор батлагдсан “Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэг”-ийн 30 дугаар зүйлийн 30.1.5-д “хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр Үндсэн хуульд нийцээгүй гэсэн Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн бол тухайн хууль, шийдвэрт зохих нэмэлт, өөрчлөлт оруулна”, 30.1.7-д “энэ дэгийн 30.1.5-д заасан хууль,
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5