475 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл малтмалын нөөц ашигласны төлбөр болон үнийн өсөлтийн албан татварыг давхардуулан ногдуулж байгаа нь нотлогдож байгаа тул Улсын Их Хурал, Засгийн газар, холбогдох яам, агентлаг хууль батлах, хэрэгжүүлэх ажиллагаандаа уг зөрчлийг арилгах арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ НЬ: 1. Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-ийн “алтны үнийн өсөлтийн нэмэгдэл орлого гэж дэлхийн зах зээлийн үнийг харгалзан Монгол банкнаас зарласан 1 унци алтны үнээс 500 ам.долларыг хассаны дараа үлдсэн орлогыг; 6 дугаар зүйлийн 6.2-ийн “Энэ хуулийн 3.1.1-д заасан бүтээгдэхүүнд албан татвар ногдох орлогыг тодорхойлохдоо дэлхийн зах зээлийн үнийг харгалзан Монгол банкнаас зарласан 1 унци алтны үнээс 500 ам.долларыг хасч тооцно”; 7 дугаар зүйлийн 7.1-ийн “Энэ хуулийн …, 6.2-т заасны дагуу тодорхойлсон орлогоос 68 хувиар тооцож албан татвар ногдуулна” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “шударга ёс, тэгш байдал…-ыг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Арван долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3/-ын “хуулиар ногдуулсан албан татвар төлөх” гэсэн заалтыг зөрчөөгүй байна. 2. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2-т заасны дагуу энэхүү дүгнэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногт багтаан хянан хэлэлцэж, хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай. ХУРАЛДААН ДАРГАЛАГЧ Ж.БЯМБАДОРЖ ГИШҮҮД П.ОЧИРБАТ Ж.БОЛДБААТАР Ж.АМАРСАНАА Ч.ДАШНЯМ
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5