472 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хувьд уг хуулийн 6.1.1 дэх заалт болон 4.2 дахь хэсэг нь Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хэлэлцэж гаргасан шийдвэр байсан юм. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн “Цэцийн шийдвэрийг хэрэгжүүлэх тухай 36 дугаар зүйлд: - Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор Улсын Их Хурлын хуралдааны дэгд заасан журмын дагуу шийдвэрлэхээр заасан, - Улсын Их Хурлын 2006 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн тогтоолоор батлагдсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн Гуч дахь хэсэгт Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэх журмыг тогтоосон бөгөөд 30.1.5-д “хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр Үндсэн хуульд нийцээгүй гэсэн Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн бол тухайн хууль, шийдвэрт зохих нэмэлт, өөрчлөлт оруулна” гэсний дагуу хэлэлцүүлгийн дүнгээр тухайн өөрчлөлт орсон бөгөөд энэ хуулийг аль нэг гишүүн санаачлаагүй дэгийн дагуу Байнгын хороо бүрэн эрхийнхээ хүрээнд боловсруулж чуулганд оруулсан болно. Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн хэсэг заалт нь Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн анхны болон нэмэлт мэдээлэл нь бодитой биш түүнийг үндэслэх үндэслэл олдохгүй байгаа байдал харагдаж байна. Учир нь иргэн Б.Баяраа өөрийн мэдээлэлд дээрхи хуулийн зүйл нь Үндсэн хууль зөрчсөнийг тайлбарлаж үндэслэл гаргахдаа 1/ Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн 2006 оны дүгнэлтийн дагуу Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулахдаа тухайн төслөөр Засгийн газраас санал аваагүй гэжээ. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэж, хүлээн авсны дүнд аливаа хуульд өөрчлөлт оруулах тохиолдолд хуульд өөрчлөлт оруулахдаа Засгийн газраас санал авах хуулийн заалт, дэг байхгүй учраас энд холбогдох хуулийн заалтыг зөрчөөгүй болно. Иргэн Б.Баяраа дараагийн үндэслэлдээ: “Татвар давхардуулан ногдуулахгүй байх талаар татварын багц хуулиудад хуульчилсан бөгөөд тухайлбал Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5