470 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Аливаа татварыг юуны өмнө төрийн төсвийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор хувь хүн болон хуулийн этгээдийн орлого, эд хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээнд ногдуулж, төсөвт хураадаг бөгөөд “эдийн засгийн нийлүүлэлтийн” гэх мэт татварын эрх зүйн зарим онол татварыг эдийн засгийн хөгжил болон зохицуулалтын үндсэн гол хүчин зүйлийн нэг гэж үздэг байна. Тодорхой төрлийн татварын хуулиар уг татварыг юунд ногдуулах өөрөөр хэлбэл “хөрөнгөд ногдуулах” эсвэл “орлогод ногдуулах”- ын алин болох, мөн тухайн татвар ногдох “хөрөнгө, орлогын хүрээг тодорхойлдог улс орнуудын болон өөрийн орны өмнөх хуулиудын жишгээр Улсын Их Хурал 2006 оны 5 дугаар сарын 12-ны “Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар”-ыг Татварын ерөнхий хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулан 16 дугаар зүйлд 9 дэх заалтаар нэмж, Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийг баталсан. Энэ хуулийн 6.2 дахь хэсэгт: “Энэ хуулийн 3.1.1-д заасан бүтээгдэхүүнд албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох ерөнхий зарчмыг “дэлхийн зах зээлийн үнийг харгалзан Монгол банкнаас зарласан 1 унци алтны үнээс 500 ам.долларыг хасч тооцно” гэж заасан бөгөөд энд “дэлхийн зах зээлийн үнийг харгалзан Монголбанкнаас зарласан 1 унци алтны үнэ” гэдэг нь бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс олсон орлого буюу тухайн албан татварыг ногдуулах орлогыг тодорхойлоход хэрэглэх 1 унци алтны үнийг Монголбанк зарлахаар заасан болно. Мөн хуулийн 7 дугаар зүйлд “Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын хувь хэмжээг “энэ хуулийн 6.1, 6.2-т заасны дагуу тодорхойлсон орлогоос 68 хувиар” тооцож албан татвар ногдуулахаар тогтоосон байна. Гэтэл иргэн Б.Баяраа “Монголбанк нь алтны ханшийг өөрчлөн зарлаж татвар ногдуулах нэмэгдэл орлогыг тодорхойлох замаар Улсын Их Хурлын бүрэн эрхэд халдаж байна” гэсэн нь үндэслэлгүй буруу бөгөөд алтны үнэ / Монголбанкнаас зарласан/ болон үнийн өсөлтөд ногдуулах татварын хувь хэмжээг, мөн “үнэ ханш зарласан” үйл ажиллагааг “албан татвар тогтоохтой” хооронд нь эндүүрсэн хоёр өөр зүйлийг жишиж холбосон нь ойлгомжгүй байна. Иргэн Б.Баяраа мэдээллийнхээ 1.1/ болон 2/-т дэлхийн зах зээлийн үнийг харгалзан гэсэн нь буруу байна, дэлхийн зах зээлийн үнийг шууд баримтлан 1 унци алтны үнийг Монголбанк зарлана гээгүй байна гэсний тухайд:
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5