469 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ногдуулахгүйгээр орлогоос нэг төрлийн татварыг эхлэн төлүүлж, улмаар төлсөн татварыг орлогын суурь үнээс хассанаас үлдэх үнийн дүнгээс дараагийн татварыг төлүүлэх замаар татвар ногдуулдаг. Ашигт малтмалын тухай хуулиар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг түүний борлуулалтын нийт дүнгээс шууд суутгаж ногдуулахаар хуульчилсан байна. Гэтэл Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт “алтны үнийн өсөлтийн нэмэгдэл орлого” гэж дэлхийн зах зээлийн үнийг харгалзан Монголбанкнаас зарласан 1 унци алтны үнээс 500 ам.долларыг хассаны дараа үлдсэн орлогыг, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 3.1.1-д заасан бүтээгдэхүүнд албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо дэлхийн зах зээлийн үнийг харгалзан Монголбанкнаас зарласан 1 унци алтны үнээс 500 ам.долларыг хасч тооцно” гэж татвар ногдох орлогыг тодорхойлохдоо дээрх нөөц ашигласны төлбөрийг хасч тооцох талаар дурьдаагүй болно. Дээрх татварын төрлүүдийг давхардуулан ногдуулж байгаа нь Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2006 оны 119 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Зарим бүтээгдхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлэх аргачлал”-аас тодорхой харагдана. Татварыг давхардуулан ногдуулахгүй байх талаар татварын багц хуулиудад хуульчилсан бөгөөд тухайлбал, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг дурьдаж болно. Хоёр. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар 2007 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “ 1. “Хуулиар ногдуулсан албан татвар төлөх гэдэгт “албан татварыг хуулиар бий болгох, ногдуулах, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, төлүүлэх, татварын хувь хэмжээ, татвар ногдох орлогыг хуулиар тогтоох” зэрэг ойлголт хамаарах бөгөөд ийнхүү тогтоосон татварыг төлөх нь Монгол Улсын иргэний үндсэн үүрэг мөн, Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн 4.1.4, 6.2 дахь хэсэгт “дэлхийн зах зээлийн үнийг харгалзан Монголбанкнаас зарласан 1 унци алтны үнээс 500 ам.долларыг хасч тооцно” гэж хуульчилснаар “хуулиар ногдуулсан албан татвар төлөх тухай Үндсэн хуулийн Арвандолдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтыг зөрчсөн” гэсний тухайд:
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5