468 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуульд зэсийн үнийн өсөлтийн албан татвар ногдох нэмэгдэл орлогыг “Лондонгийн металлын бирж дээрх зэсийн суурь үнийг баримтлан” тодорхойлох талаар хуульчилсан боловч алтны үнийн өсөлтийн албан татвар ногдох нэмэгдэл орлогыг Монголбанкнаас зарласан ханшийг баримтлан тодорхойлохоор хуульчилснаар уг хуульд татвар ногдох орлогыг Улсын Их Хурал нарийвчлан тодорхойлсон /зэсийн үнийн өсөлтийн нэмэгдэл орлого/, мөн татвар ногдох орлогыг тодорхойлох бүрэн эрхээ Улсын Их Хурал Монголбанкинд шилжүүлсэн /алтны үнийн өсөлтийн нэмэгдэл орлого/ зөрчилтэй зохицуулалтууд орсон байна.” гэжээ. Иргэн Б.Баяраа 2007 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө шаадлагын үндэслэлээ нэмэгдүүлсэн. Тухайлбал, Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсгийн “алтны үнийн өсөлтийн нэмэгдэл орлого” гэж дэлхийн зах зээлийн үнийг харгалзан Монголбанкнаас зарласан 1 унци алтны үнээс 500 ам.долларыг хассаны дараа үлдсэн орлогыг, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн “Энэ хуулийн 3.1.1-д заасан бүтээгдэхүүнд албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо дэлхийн зах зээлийн үнийг харгалзан Монголбанкнаас зарласан 1 унци алтны үнээс 500 ам.долларыг хасч тооцно” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсгийн “шударга ёс, ..., тэгш байдал, ...-ийг хангах нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсгийн “шударга ёс, ..., тэгш байдал, ...-ийг хангах нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалт нь ижил бөгөөд харьцуулж болохуйц нөхцөлтэйгээр эрх зүйн харилцаанд оролцогчдод алагчлалгүй хандах, ялгаварлан гадуурхахгүй байх, адилхан эрх эдэлж, үүрэг хүлээх боломжийг төрийн зүгээс бүрдүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагаа явуулна гэсэн агуулгатай байдаг. Энэ ч үүднээс “Тэгш байдал нь төр харъяат субъектүүдээ хууль болон шүүхийн өмнө адилхан эрх эдэлж, үүрэг хүлээх боломжийг хангахад үйл ажиллагаагаа бүрэн чиглүүлснээр хэрэгжинэ”. Алт олборлох үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн хувьд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварыг давхардуулан төлдөг атал бусад иргэн, аж ахуйн нэгжийн хувьд татварыг давхардуулан
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5