467 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл дээрх бирж болон агентлагуудаас алт хамгийн өндөр үнийн дүнтэй арилжаалагдаж байгааг нь сонгох, улмаар түүнийг харгалзах нэрийдлээр 1 унци алтны үнийг дээгүүр зарлаж татвар төлөгчийн эрх ашгийг зөрчих эрх зүйн үндэс бүрдээд байгаа болохыг дахин дурдъя. Монголбанк өнөөдөр алтны үнэ зарлахдаа баримталж буй бирж, агентлагаа солих, түүнчилэн зарлаж буй үнээ өөрчлөх эрх нь хуулиар нээлттэй байна. 2. Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн 4.1.1, 6.2 дахь хэсгүүдэд алтны үнийн өсөлтийг тодорхойлохдоо “дэлхийн зах зээлийн үнийг харгалзан Монголбанкнаас зарласан” 1 унци алтны үнээс 500 ам.долларыг хассаны дараа үлдсэн орлогыг үнийн өсөлтийн нэмэгдэл орлого гэж үзэн татвар ногдох орлогыг тодорхойлсон байна. Энэхүү заалтаас үзэхэд татвар ногдох орлогыг хуулиар тогтоосон мэт харагдавч бодит байдал дээр татвар ногдох орлогыг тодорхойлох Улсын Их Хурлын эрхийг Монголбанкинд буюу бусдад шилжүүлж эрх олгосон хуулийн заалт юм. Татвар ногдох орлогыг Улсын Их Хурал хуулиар тодорхойлсон бус харин тодорхойлох эрхийг Монголбанкинд олгосныг хуулиар татвар ногдуулсан гэж үзэж болохгүй юм. Өөрөөр хэлбэл татвар ногдох орлогыг тодорхойлох онцгой бүрэн эрхээ бусдад шилжүүлчихээд ийнхүү эрх шилжүүлсэн хуулийн заалтаа татвар ногдуулах орлогыг тодорхойлон хуульчилсан гэж үзэх нь хууль зүйн үндэслэлгүй” гэжээ. Мөн Иргэн Б.Баяраа 2007 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан нэмэлт өргөдөлдөө: 1. Өмнө гаргасан аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг давхардуулж ногдуулж байна гэсэн өөрийн өргөдлийн шаардлагаасаа татгалзсан. 2. Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн дагуу нийт 24 төрлийн татвар /албан татвар, хураамж, төлбөр гэсэн ангилалтайгаар/ үйлчилж байна. Энэхүү татваруудыг ногдуулахдаа “хуулиар татвар ногдуулах” тухай Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу татвар ногдох хувь, хэмжээ, мөн татвар ногдох орлогыг хуулиар тодорхойлсон байх боловч зөвхөн Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар, тухайлбал алтны үнийн өсөлтөөс үүсэх нэмэгдэл орлогыг тодорхойлох эрх нь хууль тогтоох байгууллагад бус Монгол банкинд шилжсэн байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5