Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

466 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл өсөлтийн нэмэгдэл орлого” гэж дэлхийн зах зээлийн үнийг харгалзан Монголбанкнаас зарласан 1 унци алтны үнээс 500 ам.долларыг хассаны дараа үлдсэн орлогыг”, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн “Энэ хуулийн 3.1.1-д заасан бүтээгдэхүүнд албан татвар ногдох орлогыг тодорхойлохдоо дэлхийн зах зээлийн үнийг харгалзан Монголбанкнаас зарласан 1 унци алтны үнээс 500 ам.долларыг хасч тооцно” гэсэн заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн 1.2 дахь хэсгийн “ ..., хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь хэсгийн “хуулиар ногдуулсан албан татвар төлөх”, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн “Энэ хуулийн ..., 6.2-т заасны дагуу тодорхойлсон орлогоос 68 хувиар тооцож албан татвар ногдуулна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн талаар дүгнэлт гаргаж өгнө үү” гэжээ. Иргэн Б.Баяраа 2007 оны 1 дүгээр сарьн 22-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан нэмэлт өргөдөлдөө: 1. ...Дэлхийн зах зээл дээр алтны арилжаа хийгдэж, алт арилжаалагдах үнийг тодорхойлдог томоохон бирж, мэдээллийн агентлагуудын талаар дурьдсан. Тухайлбал, Токиогийн бараа таваарын бирж, Нью-Йоркийн худалдааны бирж, Дубайн алт болон бараа таваарын бирж зэрэг томоохон арилжааны төвүүд үйл ажиллагаа явуулж алтны биржийн арилжааны 90 орчим хувийг эзэлдэг байна. Алтны арилжааны үнийн талаар тогтмол мэдээллэдэг Ройтерс агентлаг, Блумберг мэдээллийн агентлаг зэрэг томоохон мэдээллийн агентлагууд үйл ажиллагааныхаа хүрээнд алтны арилжаалагдаж буй үнийн талаар мэдээлэл хүргэж ажилладаг. Дээрхээс үзэхэд Монголбанк алтны дэлхийн зах зээлийн үнэ гэдэгт Токиогийн бараа таваарын бирж/1/, Нью-Йоркийн худалдааны бирж/2/, Дубайн алт болон бараа таваарын бирж/3/ гэсэн гурван бирж Ройтерс агентлаг/4/, Блумберг мэдээллийн агентлаг/5/ гэсэн 2 мэдээллийн агентлагаас буюу нийт 5 сонголтоос дэлхийн зах зээлийн үнийг өөрийн эрх хэмжээний хүрээнд тодорхойлох, эсхүл 2 буюу түүнээс дээш бирж болон мэдээллийн агентлагын алт арилжаалагдах дундаж үнийг дэлхийн зах зээлийн үнэ гэж тодорхойлох боломжтой болж байгаа болно. Эдгээр бирж, агентлагууд нь алтны арилжаалагдаж буй үнийн талаар харилцан адилгүй үнэ зарладаг. Монголбанкнаас зарласан 1 унци алтны үнээс 500 ам.долларыг хассаны дараа үлдсэн орлогоос бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар ногдох орлого шууд тодорхойлогдох тул Монголбанк

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5