465 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хуулийн дагуу 500 ам.доллараас дээш гарсан орлогод 68 хувийн бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар ногдуулснаас үлдэх орлогод аж ахуйн нэгжийн орлогын албан татвар давхардуулан ногдуулна /дээрх тохиолдолд 32 ам.долларт татвар давхардан ногдуулна/. Өөрөөр хэлбэл зарим бүтээгдэхүүний буюу тухайлбал алтны үнийн өсөлтөөс шууд шалтгаалан үүссэн нэмэгдэл орлогод аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр зэрэг татварууд давхардан ногдож байгаа болно. Татварын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6.6 дахь хэсэгт “орлого ба хөрөнгийн татварыг давхардуулан ногдуулахгүй байх, татвараас зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай олон улсын гэрээний төсөлд санал өгөх” нь Үндэсний татварын ерөнхий газрын даргын бүрэн эрх болох талаар хуульчилснаар нэгдүгээрт, хөрөнгийн болон орлогын албан татварыг давхардуулан ногдуулахгүй байх талаар олон улсын гэрээ хэлэлцээрийг байгуулах, нөгөөтэйгүүр татварын бодлогын хувьд дотоодын хууль тогтоомжийн хүрээнд хөрөнгийн болон орлогын албан татварыг давхардуулан ногдуулахгүй байх эрх зүйн үндсийг бүрдүүлсэн байна. Гэтэл Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн нэмэгдэл орлогод 68 хувийн албан татвар ногдуулснаар орлогын татварын төрлүүд болох Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар зэргийг давхардуулан ногдуулж татвар төлөгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байна. Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсгийн “ ..., хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалт нь хууль тогтоомжууд өөр хоорондоо агуулгын болоод хэлбэрийн хувьд зөрчилгүй байх гэсэн утгыг илэрхийлдэг бөгөөд татвар давхардуулан ногдуулахгүй байх талаар Татварын ерөнхий хуульд хуульчилсан байтал Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулиар бүтээгдэхүүний үнийн өсөлтийн нэмэгдэл орлогод 68 хувийн албан татварыг давхардуулан ногдуулахаар хуульчилсан байна. Иймд Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсгийн “алтны үнийн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5