Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

464 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Улсын Үндсэн хууль, бусад хууль болон эрх зүйн бодлогод нийцэж байгаа, түүнчилэн Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд нийцэж байгаа эсэх талаар санал, дүгнэлтийн төсөл бэлтгэж Засгийн газрын хуралдаанд хэлэцүүлээгүй болно. Үндсэн хуулийн 1.2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны хууль дээдлэх зарчим нь “төрийн үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдах” гэсэн агуулгыг илэрхийлдэг бөгөөд “Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” 2006 оны 12-р сарын 21-ний өдрийн хуулийг батлахдаа Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд заасан журмыг зөрчсөн болох нь дээрх хууль зүйн үндэслэлүүдээр батлагдаж байна. 3. Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн Үндэсний татварын албаны удирдлага, түүний бүрэн эрх гэсэн 21 дүгээр зүйлийн 21.6.6 дахь хэсэгт “орлого ба хөрөнгийн татварыг давхардуулан ногдуулахгүй байх, татвараас зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай олон улсын гэрээний төсөлд санал өгөх” талаар хуульчилсан. Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Энэ хуулийн ..., 6.2-т заасны дагуу тодорхойлсон орлогоос 68.0 хувиар тооцож албан татвар ногдуулна” гэж заасан бөгөөд мөн хуулийн 6.2 дахь хэсэгт заасан үнийн өсөлтийн орлого гэдэг нь “ ... дэлхийн зах зээлийн дундаж үнийг харгалзан Монголбанкнаас зарласан” 1 унци алтны үнээс 500 ам.долларыг хасч тооцсоны дараа үлдэх орлого юм. Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн нэмэгдэл орлогод ногдуулдаг 68 хувийн албан татвар нь хуулиар ногдуулдаг бусад албан татварын төрлүүдтэй давхардсан болохыг дараахь жишээгээр тайлбарлая. Тухайлбал, дэлхийн зах зээлийн дундаж үнийг харгалзан Монголбанкнаас 1 унци алтны үнийг 600 ам.доллараар зарласан гэж үзье. Энэ тохиолдолд: -Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3 дахь хэсэгт заасны дагуу 600 ам.долларын орлогод ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болох 5 хувийн улсын татвар ногдуулах ба ингэснээр үнийн өсөлтийн нэмэгдэл орлогод үнийн өсөлтийн албан татвараас гадна нөөц ашигласны татвар давхар ногдоно, -Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5