Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

463 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл тогтоолгүйгээр энэ эрхээ бусдад шилжүүлсэн хууль баталснаар Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь заалтыг зөрчсөн байна. Татвар төлөгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хангаж, тэдний өмчлөх эрхэнд хууль бусаар халдахгүй байх үүднээс татварыг зөвхөн төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурлаас баталсан хуулиар ногдуулдаг Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу Үндсэн хуулийн 17.1.3 дахь хэсэгт “хуулиар ногдуулсан албан татвар төлөх” гэж хуульчилсныг Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн 4.1.4, 6.2 дахь хэсгийн “дэлхийн зах зээлийн үнийг харгалзан Монголбанкнаас зарласан” 1 унци алтны үнээс 500 ам.долларыг хасч тооцон татвар ногдох орлогыг тодорхойлох тухай заалт нь дээр дурдсан үндэслэлээр шууд зөрчсөн байна. 2. Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурлын шийдвэр үйл ажиллагаа нь “Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай” хуулийн дагуу явагддаг. Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн 3.1.4 дэх хэсэгт “ ..., Улсын Их Хурлын гишүүн санаачилж буй хуулийн төслийнхөө талаар Засгийн газрын, түүнчилэн хуулийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүрэг бүхий холбогдох бусад байгууллагын санал, дүгнэлтийг авсан байх”, 10.1.4 дэх хэсэгт Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийн талаар “ ..., Улсын Их Хурлын гишүүний санаачилсан хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль болон эрх зүйн бодлогод хэрхэн нийцэж байгаа, түүнчилэн энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан эсэх талаар энэ хуулийн 3.1.4-т заасны дагуу Засгийн газрын өгөх санал, дүгнэлтийн төслийг бэлтгэж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх” талаар хуульчилсан байна. Гэтэл Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль нь дээрх хууль зүйн шаардлагуудыг бүхэлд нь зөрчсөн бөгөөд хууль санаачлагч нь санаачилсан хуулийн төслийнхөө талаар Засгийн газрын болон хууль хэрэгжүүлэх, хяналт тавих үүрэг бүхий байгууллагуудаас холбогдох санал, дүгнэлтийг аваагүйн зэрэгцээ хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь уг хуулийн төсөл Монгол

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5