Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

462 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл талаар хуульчилсан. Дэлхийн зах зээлийн үнийг шууд баримтлан 1 унци алтны үнийг Монголбанк зарлана гэж хуульчлалгүйгээр “зах зээлийн үнийг харгалзан” гэснээр Монголбанк дэлхийн зах зээлийн үнээс дээгүүр, эсхүл доогуур алтны үнийг зарлах нөхцөл бүрдээд байна. Дэлхийн зах зээлийн үнийг харгалзан зарласан үнэ гэдэг нь шууд баримтлана гэсэн үг биш бөгөөд татвар ногдох орлогыг тодорхойлох нь Монголбанкны эрх хэмжээний асуудал болох үр дагавар үүснэ. 3/ Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 6.2 дахь хэсэгт “дэлхийн зах зээлийн үнийг харгалзан Монголбанкнаас зарласан” 1 унци алтны үнээс 500 ам.долларыг хасч тооцно” гэж хуульчилснаар “хуулиар ногдуулсан албан татвар” төлөх тухай Үндсэн хуулийн 17.1.3 дахь заалтыг зөрчсөн дараахь сөрөг үр дагаврууд шууд үүсч байна. Тухайлбал, - Нэгэнт хуулиар тодорхойлоогүй тул Монголбанк дэлхийн зах зээлийн үнийг өөрийн үзэмжээр тогтоох замаар татвар ногдох орлогыг тодорхойлж “хуулиар татвар ногдуулах” Улсын Их Хурлын бүрэн эрхэд халдсан; - Улмаар дээрх үнийг Монголбанк шууд баримтлан алтны ханшийг зарлах талаар хуульд тусгаагүй бөгөөд “харгалзан Монголбанк зарлах” талаар хуульчилсан тул дэлхийн зах зээлийн үнээс дээгүүр, эсхүл доогуур тогтоох нь Монголбанкны эрх хэмжээний асуудал болсон; - Ингэснээр татвар төлөгчдийн хууль ёсны эрх ашигт Монголбанк шууд халдан татвар ногдох орлогыг тодорхойлох бүрэн эрхийг эдлэх болсон зэрэг сөрөг үр дагаврууд шууд бий болно. Алтны ханшийг тодорхойлдог олон улсын бирж, агентлагуудаас хамгийн өндөр ханш зарласан нэг буюу хэд хэдэн байгууллагын үнийг Монголбанк дэлхийн зах зээлийн үнэ гэж үзэн түүнийг харгалзах нэрийдлээр /шууд баримтлах талаар хуульд тусгаагүй/ алтны ханшийг улам дээгүүр тогтоон бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар ногдох орлогыг тодорхойлж татвар төлөгчдийн эрх ашгийг зөрчих хууль зүйн боломж бий болсон байна. Төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурал нь өдөр бүр алтны ханшийг зарлаж тодорхойлохгүй нь тодорхой боловч татвар ногдох орлого гэж юу болохыг тодорхой хуульчлан

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5