461 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Улсын Их Хурлаас тогтоох хууль зүйн үндэс бүрдсэн байна. Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-т заасан “хуулиар ногдуулсан албан татвар төлөх” гэдэг нь юуны өмнө татварын хувь, хэмжээг болон татвар ногдох орлогыг хууль батлах замаар тодорхойлно гэсэн утгыг илэрхийлдэг. Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт “алтны үнийн өсөлтийн нэмэгдэл орлого” гэж дэлхийн зах зээлийн үнийг харгалзан Монголбанкнаас зарласан 1 унци алтнаас 500 ам.долларыг хассаны дараа үлдсэн орлогыг, 6.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 3.1.1-д заасан бүтээгдэхүүнд албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо дэлхийн зах зээлийн үнийг харгалзан Монголбанкнаас зарласан 1 унци алтны үнээс 500 ам.долларыг хасч тооцно” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь хэсгийн “хуулиар ногдуулсан албан татвар төлөх” гэснийг зөрчсөн болох нь дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нотлогдож байна. 1/ Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс бий болсон нэмэгдэл орлого буюу алтны үнийн өсөлтийг “дэлхийн зах зээлийн үнийг харгалзан Монголбанк тогтоох”-оор болсон боловч дэлхийн зах зээлийн үнэ гэж хууль зүйн ямар ойлголт болох, мөн энэхүү үнийг яаж тодорхойлох нь тодорхойгүй байна. Дэлхийн зах зээлийн үнэ гэдэгт юуг ойлгох, Олон Улсын ямар байгууллагуудаас зарласан алтны үнэ ханшийг баримтлан дэлхийн зах зээлийн алтны үнийг тодорхойлох талаар хуульчлаагүй байна. Ингэснээр алтны үнийн өсөлтийн орлогын хувь хэмжээг тогтоох үндэслэл болох дэлхийн зах зээлийн үнийг буюу татвар ногдуулах орлогыг тогтоох эрхийг Монголбанкинд олгосон байна. Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу татвар бий болгох, татвар ногдуулах, татварын хувь, хэмжээг тогтоох нь гагцхүү төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хамаарах бөгөөд хуулиар шийдвэрлэдэг асуудал болно. 2/ “Дэлхийн зах зээлийн үнэ”-ийг харгалзан үзэх гэдэгт ямар шалгууртай, яаж тогтоосон үнийг баримтлах талаар хуульчлан тогтоогоогүй тул Монголбанк Улсын Их Хурлын эрх хэмжээнд халдан татвар ногдох орлогыг тодорхойлж “Дэлхийн зах зээлийн үнэ”-ийг тогтоохоор болсны зэрэгцээ Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн 4.1.4 дэх заалт, 6.2 дахь хэсэгт “дэлхийн зах зээлийн үнийг харгалзан Монголбанк” зарлах
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5