460 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ам.долларыг хассаны дараа үлдсэн орлогыг”; 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн “Энэ хуулийн 3.1.1-д заасан бүтээгдэхүүнд албан татвар ногдох орлогыг тодорхойлохдоо дэлхийн зах зээлийн үнийг харгалзан Монголбанкнаас зарласан 1 унци алтны үнээс 500 ам.долларыг хасч тооцно” гэсэн заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-ын “хуулиар ногдуулсан албан татвар төлөх” гэсэн заалтуудыг; мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн “Энэ хуулийн..., 6.2-т заасны дагуу тодорхойлсон орлогоос 68 хувиар тооцож албан татвар ногдуулна” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “..., хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэснийг тус тус зөрчсөн гэж” үзэж байна. 1. Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1-д “Монгол Улсын иргэн шударга ёс, хүнлэг ёсыг эрхэмлэн дараахь үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ” гээд 17.1.3-д “хуулиар ногдуулсан албан татвар төлөх” талаар хуульчилсан. Хуулиар ногдуулсан албан татвар төлөх гэдэгт “албан татварыг хуулиар бий болгох, ногдуулах, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, төлүүлэх, татварын хувь, хэмжээ, татвар ногдох орлогыг хуулиар тогтоох” зэрэг ойлголт хамаарах бөгөөд ийнхүү тогтоосон татварыг төлөх нь Монгол Улсын иргэний үндсэн үүрэг мөн. Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт “Татвар бий болгох, ногдуулах, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, төлүүлэхтэй холбогдсон харилцааг зөвхөн татварын хуулиар зохицуулна” мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Татварыг Улсын Их Хурал хуулиар бий болгож, өөрчилж хүчингүй болгоно”, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “Улсын Их Хурал энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан татварын хувь, хэмжээг тогтооно” гэжээ. Татварын ерөнхий хуулийн Улсын татвар гэсэн 16 дугаар зүйлийн 16.9 дэх хэсэгт “Монгол Улсын Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай” 2006 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар “зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар” гэж оруулсан. Ингэснээр зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын хувь, хэмжээг төрийн эрх барих дээд байгууллага буюу
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5