Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

459 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 2007.4.18. Дугаар 04 Улаанбаатар хот Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 15.00 цаг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат, Ж.Болдбаатар, Ж.Амарсанаа /илтгэгч/, Ч.Дашням нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд өргөдөл гаргагч Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хорооны оршин суугч, иргэн Б.Баяраа, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Ц.Дамиран, Г.Занданшатар нар оролцов. Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хорооны оршин суугч, иргэн Б.Баяраа 2007 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: Улсын Их Хурлаас 2006 оны 5 дугаар сарын 12-ны өдөр батлагдсан Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсгийн “алтны үнийн өсөлтийн нэмэгдэл орлого” гэж дэлхийн зах зээлийн үнийг харгалзан Монголбанкнаас зарласан 1 унци алтны үнээс 500

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5