455 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл зэрэгцээ түүнийг огцруулах үндэслэл байгаа эсэх талаар дүгнэлт гаргуулах хүсэлт тавьсантай холбогдуулж дараахь зүйлийг тэмдэглэх нь зүйтэй гэж үзсэн болно. Үүнд: Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар… хянан шийдвэрлэнэ”, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэд Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай асуудлаар Цэцэд өргөдөл, мэдээлэл ирүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн иргэдийн өргөдөл, мэдээллээр Цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 5-д заасан албан тушаалтнуудыг огцруулах, эгүүлэн татах асуудлыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн хэлэлцэх үндэслэлгүй гэж үзсэн болно. Иргэн Ж.Бямбаа, Ч.Хурц, С.Авирмэд, П.Болд нар 2007 оны 3 дугаар сарын 01-ний өдөр ирүүлсэн дээрх нэмэлт тайлбартаа Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж хуулинд засвар хийсэн үйлдлээр Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн гэж нэмж дурьдсан байна. ҮНДЭСЛЭЛ: 1. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2006 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 93.0 хувийн саналаар баталж, 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдөр эцсийн найруулгыг Улсын Их Хуралд танилцуулсан Авлигын эсрэг Монгол Улсын хуульд 2006 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр, мөн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2006 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 83.7 хувийн саналаар баталж, 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдөр эцсийн найруулгыг Улсын Их Хуралд танилцуулсан Ашигт малтмалын тухай хуульд 2006 оны 8 дугаар сарын 05-ны өдөр тус тус агуулга, бодлого, зарчмын болон найруулга, үг хэллэг, дараалал, бүтцийн чанартай олон тооны засвар, өөрчлөлтийг Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж хийсэн нь Улсын Их Хурлын чуулганы хуралдааны тэмдэглэл болон эдгээр хуулийн хувийн хэрэг дэх баримтууд, бусад нотлох баримтаар нотлогдож байна. Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж Улсын Их Хурлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-ийн “Улсын Их Хурал ...хуралдаанаар хуулийн төсөл, ...хэлэлцэх, ...батлах, шийдвэр гаргахдаа Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг баримтална”, мөн Улсын Их Хурлын 2006 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 14 дүгээр
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5