454 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл а/ Хуулийн зорилтод ийм үгүүд оруулсан боловч хуулийн бусад зүйл, заалтад “хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалахтай” холбогдсон ямар нэгэн зүйл, заалт, зохицуулалт байгаагүй тул хассан. Хуульд “уурхайг хаах үед тавигдах шаардлага” гэсэн 45 дугаар зүйл байгаа боловч энэ зүйлд “уурхайн эдэлбэр орчинг хамгаалах” тухай ямар ч заалт алга. б/ “Хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалах” асуудал нь бүхэлдээ ашигт малтмал ашиглахтай холбоотойгоор гардаг олон төрлийн эрх зүйн харилцааны өчүүхэн хэсэг байдаг тул тэдгээрийг хуулийн зорилт гэсэн зүйлд онцгойлон заавал оруулах шаардлагагүй, “ашиглах” гэсэн ойлголт дотроо багтаж зохицуулагддаг гэсэн утгаар нь үг хэллэгийн засвар хийсэн. 6.1997 онд батлагдсан Улсын Их Хурлын хуралдааны дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 13 дугаар хэсэг, Улсын Их Хурлын 2001 оны 6 дугаар сарын 21-ний 61 дүгээр тогтоолоор баталсан Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 23.14-д “Эцсийн хэлэлцүүлгээр баталсан хууль, тогтоолын эцсийн найруулгыг хэлэлцүүлэг дууссанаас хойш ажлын 6 өдөрт багтаан Улсын Их Хуралд танилцуулна. Эцсийн найруулгыг танилцуулах ажлыг Ерөнхий нарийн бичгийн дарга хариуцна” гэж тус тус заасан байсан бөгөөд энэхүү заалтын хүрээнд холбогдох засварууд байнга хийгдэж ирсэн. Ийм найруулгын засвар урьд өмнө батлагдаж мөрдөж байсан бүх хуулиудад хийгдэж байсан бөгөөд үүнийг Улсын Их Хурлын архивт хадгалагдаж байгаа хууль, шийдвэрийн “хувийн хэрэг”-тэй танилцан магадлаж болно. Өөрөөр хэлбэл найруулгын засвар зөвхөн энэ Их Хурал, Ц.Нямдорж даргын үед шинээр бий болсон зүйл биш, 1990 оноос хойшхи бүх Бага, Их Хурал, тэдгээрийг удирдаж байсан дарга нарын үед хийгдэж ирсэн, хууль тогтоох ажлын нэгэнт уламжлагдан тогтсон практик гэдгийг тэмдэглэж байна” гэжээ. Иргэн Д.Ламжав, Р.Бурмаа нар Үндсэн хуулийн цэцэд анх гаргасан мэдээлэлдээ Улсын Их Хурлын дарга Ц.Нямдоржийг Улсын Их Хурлын даргаас огцруулах үндэслэлтэй талаар дурьдсан боловч энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгээгүй, нөгөө талаар иргэн Ж.Бямбаа, Ч.Хурц, С.Авирмэд, П.Болд нар 2007 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн нэмэлт мэдээлэлдээ Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай дүгнэлт гаргахын
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5