456 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл тогтоолоор баталсан Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн Тавин нэгдүгээр зүйлийн 51.4-ийн “Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн эцсийн найруулгыг энэ дэгийн 51.1.3-т заасны дагуу Улсын Их Хуралд танилцуулснаас хойш Улсын Их Хурлын дарга ажлын 3 өдрийн дотор түүнд гарын үсэг зурж ёсчилно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Ийнхүү Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж Улсын Их Хурлын тухай хууль болон Улсын Их Хурлын тогтоолоор баталсан Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн холбогдох заалтыг зөрчсөнөөрөө Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, …хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”; Хорьдугаар зүйлийн “...хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална”; Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-ийн “хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах” нь Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэх асуудал болох тухай заалтыг тус тус зөрчсөн байна. Харин Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд... нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 2. Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдыг огцруулах үндэслэл байгаа эсэх талаар дүгнэлт гаргах асуудлыг Үндсэн хуулийн цэц эрх бүхий байгууллага, албан тушаалтны хүсэлтээр хэлэлцэх тул өргөдөл гаргагч иргэдийн энэ талаар тавьсан хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэг, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь: 1. Авлигын эсрэг хууль, Ашигт малтмалын тухай хуулийн эцсийн найруулгыг Улсын Их Хуралд танилцуулсны дараа агуулга, бодлого, зарчмын болон найруулга, үг хэллэг, дэс дараалал, бүтцийн чанартай олон засвар, өөрчлөлтийг хийснээрээ Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, …хууль дээдлэх нь
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5