Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

453 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуульд нэг заалт орхигдон ёсчлогдсон тухай асуудлыг Улсын Их Хурал дахь Ардчилсан намын Зөвлөлөөс бичгээр Улсын Их Хуралд хандан тавьж, ийнхүү орхигдсон заалтыг хуульд нэмж оруулах санал тавьсныг Улсын Их Хурлын 2007 оны 01 дүгээр сарын 31-ний нэгдсэн хуралдаанд танилцуулж, Ашигт малтмалын тухай хуулийг ёсчилсон байдлаар нь орхигдсон заалтыг нэмж оруулан Улсын Их Хурлын гишүүдэд урьдчилан тараасны үндсэн дээр гишүүд судалж, тодорхой санал байвал дараагийн хуралдаанд авч үзэхээр шийдвэрлэсэн юм. Энэ үеэр мөн Хууль зүйн байнгын хорооны даргын саналаар Авлигын эсрэг хуулийг ч энэ маягаар авч ярихаар болсон. Үүний дагуу уг хуулиудыг Улсын Их Хурлын гишүүдэд 2007 оны 1 дүгээр сарын 31-нд хувилан тарааж, танилцуулан Улсын Их Хурлын 2007 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүдээс эдгээр хуулийн талаар агуулга, бодлого, зарчмын шинжтэй засвар хийсэн тухай ямар нэг санал шүүмжлэл гараагүй болно. 4.Өргөдөл гаргагчаас Үндсэн хуулийн цэцэд нэмж гаргасан “Ашигт малтмалын хуульд Улсын Их Хурлын дарга Ц.Нямдоржийн хийсэн засвар ба түүнээс үүдсэн үр дагавар” гэсэн нэртэй хүснэгтийн 1 дэх баганын 3-8 дахь мөрөнд бичсэн бүх заалтууд Улсын Их Хурлын гишүүдэд тараасан эцсийн найруулгын заалтаас өөр болсон байна. Хуулийн эцсийн хэлэлцүүлгийн төсөл, эцсийн найруулгын төслийн аль алинд нь ийм заалт байгаагүй бөгөөд зарим заалтыг өргөдөл гаргагчид санаанаасаа зохион бичиж агуулгыг өөрчилжээ. Тухайлбал, уг хуулийн 4 дэх мөрөнд “Тус хуулийн 19.2 Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 19.1-д заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгүүлснээс хойш ажлын 3 өдөрт дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана” гэжээ. Гэтэл эцсийн хэлэлцүүлэг болон эцсийн найруулгын төсөлд “өргөдлийг бүртгүүлснээс хойш” гэсэн үг өгүүлбэр байхгүй байна. Өөрөөр хэлбэл өргөдөл гаргагчид чухам ямар төслүүдийг харьцуулан ийм зүйл бичсэнийг ойлгох аргагүй байна. Иймд хуулийн зарим зүйл, заалт алга болсон, огт байхгүй зүйл нэмэгдсэн, зарчмын шинжтэй засвар оруулсан гэдгийг Цэцэд хүргүүлсэн үндсэн материалаас нягтлан үзэхийг хүсъе. 5. Өргөдөл гаргагчид Ашигт малтмалын тухай хуулийн 1 дүгээр зүйлээс “хайгуулын талбай болон уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалахтай” гэсэн заалтыг хассан гэжээ. Эдгээр үгүүдийг хассан нь үнэн бөгөөд энэ нь дараахь шалтгаантай юм. Үүнд:

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5