Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

452 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ахлагч, Байнгын хорооны дарга нартай зөвшилцсөний үндсэн дээр хийх эрх авсан. Улсын Их Хурлын дарга Улсын Их Хурлын хуралдааны дэгийн 51.2-т заасан эрх болон 7 дугаар сарын 20-ны нэгдсэн хуралдаанаас олгосон эрхийн хүрээнд найрлага, үг хэллэг, бүтэц, дэс дарааллын шинжтэй засвар хийж Ашигт малтмалын хуулийн эцсийн найруулгыг Ажлын хэсгийн ахлагч Д.Одхүү, гишүүн Ц.Дамиран нарт, Авлигын эсрэг хуулийн эцсийн найруулгыг хууль санаачлагч Улсын Их Хурлын дэд дарга Д. Лүндээжанцан, Байнгын хорооны дарга Ц.Мөнх-Оргил нарт танилцуулж өөр саналгүй гэсэн тул ёсчилсон. Ер нь хууль, шийдвэрийн эцсийн найруулга хийх, танилцуулах ажиллагааг хуулиар биш, Улсын Их Хурлын тогтоолоор баталсан чуулганы хуралдааны дэгээр зохицуулдаг бөгөөд энэхүү ажиллагаа нь хууль тогтоох үйл ажиллагааны техникийн горим тул энэ талаар гарах саналын зөрөлдөөн нь Үндсэн хуулийн цэцээр хянан шийдвэрлэгдэх маргаан биш, Улсын Их Хурал дотооддоо хэлэлцэж шийдвэрлэх асуудал юм. Иймд Үндсэн хуулийн цэц өөрт нь үл харьяалагдах асуудлыг хэлэлцэж аливаа шийдвэр гаргахгүй гэдэгт найдаж байна. 2.Авлигын эсрэг болон Ашигт малтмалын тухай хуульд Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгд зааснаар эхний ээлжийн засварыг Улсын Их Хурлын Тамгын газар /Ерөнхий нарийн бичгийн дарга/ хийж эцсийн хувилбарыг Улсын Их Хурлын даргад өгсөн. Энэхүү хувилбар дээр Улсын Их Хурлын дарга ажилласан. Иймд аль засварыг хэн хийснийг нарийвчлан ялгаж тогтоох шаардлагатай. Тухайлбал Тамгын газрын хийсэн засварыг Улсын Их Хурлын дарга хийсэн гэж үзэж Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргаж болохгүй гэж үзэж байна. З.Эдгээр хуулиудад хийсэн засвар, найруулга нь Улсын Их Хурлаас хуулийг батлахдаа баримталсан агуулга, бодлого, зарчимтай зөрчилдсөн гэдгийг зөвхөн Улсын Их Хурал, түүний гишүүд дүгнэх бүрэн эрхтэй. Авлигын эсрэг болон Ашигт малтмалын тухай хуулийг 2007 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Улсын Их Хуралд дахин танилцуулсан бөгөөд энэ үеэр дээрх хуулийн эцсийн найруулга / редакци/-ын талаар гишүүдээс нэг ч гомдол, санал гараагүй. Өөрөөр хэлбэл Улсын Их Хурал болон гишүүд хуулийн эцсийн найруулга Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэг, 7 дугаар сарын 20-нд олгосон эрхийн хүрээнд явагдсан, эдгээр хуулиудад агуулга, бодлого, зарчмын шинжтэй өөрчлөлт ороогүй гэдгийг эцэслэн хүлээн зөвшөөрсөн болно.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5