451 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл холбоо, уялдааг хангасан, үг хэллэгийн найруулгыг сайжруулсан, зүйлийн гарчигтай агуулгыг нийлүүлсэн, хоёрдмол санааг арилгасан, шаардлагатай зүйл, заалтын ишлэлийг татсан, бүтцийн хувьд ойлгомжтой, дэс дарааллыг нь цэгцтэй болгосон бөгөөд чингэхдээ хуулийн зохицуулалтын бодлогыг чанд хадгалж чадсан гэдэгт бүрэн итгэлтэй байна. 4.Дээрх хуулиудын найруулгыг Улсын Их Хурлын гишүүдэд урьдчилан тараасны үндсэн дээр Улсын Их Хурлын чуулганы 2007 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанд дахин танилцуулсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүдээс хуулиудын талаар зарчмын шинжтэй санал гараагүй болно. Иймд Үндсэн хуулийн цэцэд маргааныг хянан шийдвэрлэхдээ хуулийн төслийн санаачлагчаас оруулсан бодлого, үзэл баримтлал, төслийн хэлэлцүүлгийн явцад орсон өөрчлөлт, Улсын Их Хурлын холбогдох байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд хэлэлцсэн тэмдэглэл, эцсийн найруулгыг хийсэн баримт материалыг хянан үзэж, бодлого, зарчмыг хадгалсан байдлыг онцлон анхаарахыг хүсье. Энэхүү маргааныг Цэцийн хуралдаанд хэлэлцэн шийдвэрлэхэд намайг төлөөлөн оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Лувсанжав, Нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Нарантуяа нарыг томилж байгаагаа үүгээр мэдэгдэж байна. Өргөдөл гарсан иргэдээс Цэцийн илтгэгч гишүүнд болон Цэцэд гаргасан тодорхой үндэслэлүүдийн талаар тухай бүрт нь итгэмжлэгдсэн төлөөлөгчид тайлбар өгөх болно” гэжээ. Зургаа. Улсын Их Хурлын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Лувсанжав, Нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Нарантуяа нар 2007 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 3/197 дугаар албан бичгээр ирүүлсэн нэмэлт тайлбартаа: “1. Ашигт малтмалын тухай болон Авлигын эсрэг хуулийн эцсийн найруулгыг 2006 оны 7 дугаар сарын 20-нд Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд танилцуулсан. Энэ өдрийн хуралдаанд хаврын чуулганаар баталсан 40 гаруй хууль, бусад шийдвэрийн эцсийн найруулгыг танилцуулсан бөгөөд цаг хугацааны хувьд олон том хуулийн эцсийн найруулгыг нэгэн зэрэг хийх боломжгүй байсан. Энэ байдлыг Улсын Их Хурлын дарга нэгдсэн хуралдаанд танилцуулж, эдгээр хууль, шийдвэрийн төслийн эцсийн найруулгыг ажлын хэсгийн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5