Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

450 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална”, Гуравдугаар бүлгийн 25.1.1-р зүйлд заасан “...хууль батлах, нэмэлт өөрчлөлт оруулах онцгой бүрэн эрх Улсын Их Хурлын мэдэлд хадгалагдана” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Улсын Их Хурлын чуулганы 2006 оны 7 дугаар сарын 08ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлсэн Ашигт малтмалын тухай хуулийн төсөл, уг хуралдааны бичлэг, 2006 оны 8 дугаар сарын 05ны өдөр уг хуулийн төсөлд Улсын Их Хурлын дарга Ц.Нямдоржийн биечлэн хийсэн засварын эх хувь зэргийг Улсын Их Хурлын архиваас гаргуулан авч нотолгоо болгох, дээрх нотолгоонуудыг үндэслэн Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гаргаж өгнө үү” гэжээ. Тав. Монгол Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж 2007 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 1/902 дугаар албан бичгээр ирүүлсэн тайлбартаа: “1.Улсын Их Хурлын дарга Улсын Их Хурлын 2006 оны 14 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэг”-ийн 51.1, 51.2-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурлаас баталсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн эцсийн найруулгыг хянаж, Улсын Их Хуралд танилцуулсны үндсэн дээр ёсчилдог. Ийнхүү эцсийн найруулгыг хянах явцад Улсын Их Хурлын дарга болон Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга хуулийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр зөвхөн найрлага, үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийх эрхтэй. 2.Нэр бүхий иргэдийн өргөдөлд дурдсан Авлигын эсрэг хууль, Ашигт малтмалын тухай хуулийн эцсийн найруулгыг Улсын Их Хурлын 2006 оны хаврын чуулган өндөрлөх үеэр нэгдсэн хуралдаанд танилцуулахад миний бие дээр дурдсан бүрэн эрхийнхээ хүрээнд эдгээр хуулийн эцсийн найруулгыг үргэлжлүүлэн хянаж засварлах шаардлагатайг мэдэгдсэний үндсэн дээр хуулийн агуулга, зарчим, бодлогыг өөрчлөхгүйгээр зохих засварыг хийж ёсчилсон болно. Эдгээр хуулийн хувийн хэрэгт миний биечлэн засвар хийсэн тэмдэглэл байгааг Цэцэд хүргүүлсэн материалаас тодорхой танилцах боломжтой. Мөн Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудын засвар хийсэн тэмдэглэл ч тодорхой байгаа. 3.Дээр дурдсан хуулиудын эцсийн найруулгад засвар хийснээр нэр томъёог жигдэлсэн, хуулийн зүйл, заалтуудын хоорондын логик

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5