Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

449 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Цэцийн бага суудалд гаргаж буй энэхүү гомдлыг хэлэлцэн, бидний нэхэмжлэлийн дагуу Үндсэн хуулийн Цэцийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн магадлал гаргаж өгөхийг Та бүгдээс итгэн хүсч байна. Бид нарт нотлох бусад баримт хангалттай цугларсан байгаа бөгөөд түүнийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж тавина” гэжээ. 2. Иргэн Ж.Бямбаа, Ч.Хурц, С.Авирмэд, Л.Цог, П.Болд нар 2007 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр Үндсэн хуулийн цэцэд дахин гаргасан гомдолдоо: “...Цэцийн гишүүн нь бидний мэдээллийг урьдчилан шалгах үүрэгтээ хариуцлагагүй хандаж дутуу гүйцэтгэлээ. Хэрэв уг мэдээллийг зохих ёсоор нягтлан үзсэн бол Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж 2006 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Улсын Их Хурлын чуулганаар баталсан Ашигт малтмалын тухай хуулийн эцсийн найруулгыг хянахдаа хуулийн бодлого, зарчим, агуулгыг алдагдуулсан дараахь засвар хийснийг хялбархан ойлгох байсан юм. Үүнд: 1.Бүхэлд нь баталсан хуульд “1.1 Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмалын эрэл, хайгуул хийх ашигт малтмал ашиглах болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэжээ. Гэтэл Улсын Их Хурлын дарга “1.1 энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж засаад ...эрэл, хайгуул хийх, ...хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчинг хамгаалах гэснийг хасчээ. Ийнхүү байгаль орчинг геологи, уул уурхайн салбарт хамгаалах онцгой чухал асуудлыг хуулийн зорилтоос хассан нь бүтцийн шинжтэй засвар биш гэж үзэж байна. Улсын Их Хурлын дарга Улсын Их Хурлын хуралдааны дэгийн 51 дүгээр зүйлийн 51.1.2, 51.1.3-д заасны дагуу эцэслэн хянасан найруулгыг Улсын Их Хурлын чуулганд танилцуулах үүрэгтэй. Гэтэл дэгийн уг заалтыг зөрчин хуулийн эцсийн найруулгыг мөн оны 8 дугаар сарын 05-ны өдөр хянасны дараа ямар өөрчлөлт, засвар оруулснаа Улсын Их Хурлын чуулганд танилцуулаагүй байна. Эдгээр байдлыг үндэслэн бид Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж нь дээрх үйлдлүүдээрээ Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, 21 дүгээр зүйлд заасан “Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5