Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

448 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Их Хуралд танилцуулах, ёсчлох, уг шийдвэрийг Ерөнхийлөгчид илгээх журмыг дэгийн 51.1-51.4 заалтуудаар зохицуулсан, Улсын Их Хурлын шийдвэрт эцсийн найруулгыг хожим хийх, улмаар Улсын Их Хуралд танилцуулахгүйгээр ёсчлох эрх хэмжээ Улсын Их Хурлын даргад олгогдоогүй байна. Улсын Их Хурлын 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн нэгдсэн хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлийн товчилсон хэсэгт Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж 19 хуулийн эцсийн найруулгыг уншиж, орсон зарим засвар, өөрчлөлтүүдийг танилцуулсан тухай эдгээр хуулийн нэрийг тоочин тэмдэглэсэн байна. Энэ өдөр хаврын чуулган хаагдсан ба намрын чуулган 2006 оны 10 дугаар сарын 02-нд нээгдсэн. Энэ хооронд Улсын Их Хурлын ямар нэгэн чуулган болоогүй байна. 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 19 хуулийн эцсийн найруулгыг Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга биш Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж танилцуулсан нь, 6.3/-д томъёолсон хууль тогтоомж зөрчсөн үйлдэл болжээ. Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы хуралдаан дээр хурал даргалагч Ц.Нямдоржийн хэлсэн үгнээс иш татъя гээд, Авлигын эсрэг хуулийн редакцийг та бүхэнд тараасан. Энэ хууль 11 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Их зовлонтой юмнууд нүдэнд үзэгдээд байна билээ. Засварууд цаашдаа хийгдэнэ. Тэгэхдээ одоо та бүхэнд тараасан төслийн талаар санал хэлэх гишүүн байна уу. Лүндээжанцан дарга өчигдөр үзсэн гэсэн, Мөнх-Оргил дарга үзсэн гэсэн. Энэ түвшинд Тамгын газар үзсэн, болно гэж үзсэн байна. Гэхдээ дотор нь юм байгаа байх. Саяны татварын хуулиудтай ярьдаг зарчмаараа редакцийг сонссон гэж тооцох уу. За. Болохгүй бол намрын чуулган хүртэл барина. Болвол цаашаа явуулна. Хуульд редакци хийх хугацаа байхгүй учраас би иймэрхүү эрх Их Хурлаас аваад байгаа юм”. 2006.07.06-нд батлагдсан Авлигын эсрэг хуулийн “Эцсийн найруулга” 2006.07.19, 2006.09.05, 2006.09.08-нд хийгдэж, Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж түүнийг нь 2006.09.11-нд бүрэн ёсчлон Ерөнхийлөгчид илгээсэн гэдгийг Улсын Их Хурлын архив дахь Авлигын эсрэг хуулийн хувийн хэрэг нотолж байна. Ийнхүү Улсын Их Хуралд танилцуулагдаагүй бөгөөд Улсын Их Хурлаас зохих ёсоор зөвшөөрөл аваагүй эцсийн найруулга /Авлигын эсрэг хууль/ Төрийн мэдээлэл /2006.09.21, № 35/464/-д нийтлэгдсэн байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5