Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

447 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Их Хурлын дарга гарын үсэг зурсны дараа 43 хуудас, 11 бүлэг, 66 зүйлтэй болсны гадна Улсын Их Хурлын гишүүдийн баталсан 27 заалтыг хасч, гишүүдээр хэлэлцэгдээгүй 24 заалтыг нэмж оруулсан байна. Уг хуулийн 5.5 дугаар заалтад орд ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тухай байсан бол Улсын Их Хурлын даргын засварласнаар орд эзэмшигч болон хувирч төрийн өмчийн эзэн болсон мэт ойлголт төрүүлж байгаа нь Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2-т харшилсан агуулгатай болсон гэж үзэж байна. Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд, мөн л цөөнгүй засварыг нэгэнт баталсны дараа оруулжээ. 1997 оны хуулийн дагуу бусдад тараагаад олон жил болсон хайгуулын болон ашиглалтын лицензийг эздэд нь хэвээр үлдээх зорилгоор, нэгэнт хүчингүй болгосон 1997 оны хуулийг буцаан үйлчлүүлэх шийдвэр гаргасан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр бүлгийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалтын агуулгыг зөрчсөн үйлдэл болжээ. Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар баталсан хуулийг Улсын Их Хурлын дарга ингэж засварлах нь Улсын Их Хурлын хууль тогтоох эрхэд халдсан, эрх мэдлээ хэтрүүлэн, албан тушаалаа урвуулан ашигласан гэж үзэж байгааг хянан хэлэлцэж, зохих шийдвэр гаргаж өгөхийг хүсье” гэжээ. Гурав. Эдгээр иргэдийн өргөдлийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Амарсанаа хүлээн авч хянаад Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4/-т заасан өргөдөл, мэдээллийн шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр 2007 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 1 дүгээр тогтоолоор Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзсан байна. Дөрөв. Үндсэн хуулийн цэцийн гишүүний дээрх тогтоолыг эс зөвшөөрч иргэн Д.Ламжав, Р.Бурмаа нар 2007 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр, иргэн Ж.Бямбаа, Ч.Хурц, С.Авирмэд, Л.Цог, П.Болд нар 2007 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр Үндсэн Хуулийн цэцэд дахин хандаж дараах агуулгатай гомдол гаргасан байна. 1.Иргэн Д.Ламжав, Р.Бурмаа нарын нэрийг бичиж Д.Ламжав гарын үсэг зурсан 2007 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн гомдолд: “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзсан Үндсэн хуулийн цэцийн гишүүний тогтоолыг зөвшөөрөхгүй байгаагаа тэмдэглээд “Улсын Их Хурлын шийдвэрийн эцсийн найруулгыг Улсын

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5