Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

446 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Төрийн албан хаагч гэсэн тодорхойлолтод бүх шатны сонгуульд нэр дэвшигчийг оруулж мөн хуулийн бусад заалтыг өөрчилснөөр төрийн албанд ороогүй сонгуульд нэр дэвшигчийг мөрдөн мөшгөх заалт болгон хувиргажээ” гээд хуулийн 4, 3.1.1, 3.1.2, 3.1.4, 11.3, 11.4, 11.5 заалтад оруулсан өөрчлөлт, засварыг харьцуулан харуулсан байна. “Хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд “Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллагад байнга, эсхүл түр хугацаагаар томилогдсон буюу сонгогдсон, цалинтай болон цалингүй ажилладаг, түүнчлэн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон захиргааны албан тушаал эрхэлдэг, төрийн тодорхой чиг үүргийг хууль тогтоомжийн дагуу түр буюу байнга гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын удирдах, гүйцэтгэх албан тушаалтан, сонгуульд нэр дэвшигчид энэ хууль хамаарна” /4.1/ гэж байсныг цалинтай цалингүй ажилладаг гэдэг нь хасагдаж ОНРТВийн Үндэсний зөвлөлийн дарга, ерөнхий захирал нэмэгдсэн байна. Цалинтай ба цалингүй ажилладаг төрийн албан хаагчид хуулийн үйлчлэлд хамаарна гэж Монгол Улс нэгдэн орсон НҮБ-ын авлигын эсрэг конвенцийн тодорхойлолтод заасан байдаг. Мөн Авлигатай тэмцэх газрын бүрэн эрхэд хэрэг бүртгэлт нэмэгдсэн” байна гэжээ. Хоёр.Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны оршин суугч, иргэн Ж.Бямбаа, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны оршин суугч, иргэн Ч.Хурц, Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны оршин суугч, иргэн С.Авирмэд, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны оршин суугч, иргэн Л.Цог, Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны оршин суугч, иргэн П.Болд нар 2006 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ: “Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж Үндсэн хуулийн Нэгдүгээр бүлгийн 2 дахь хэсэгт заасан: “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Гуравдугаар бүлгийн 25.1.1-д “... хууль батлах, нэмэлт өөрчлөлт оруулах онцгой бүрэн эрх Улсын Их Хурлын мэдэлд хадгална” гэснийг тус тус зөрчин өөрийн эрх мэдлээ хэтрүүлэн Улсын Их Хурлын чуулганаар 2006 оны 7 дугаар сарын 8-ны өдөр эцэслэн баталсан Ашигт малтмалын тухай хуульд дур мэдэн ихээхэн өөрчлөлт оруулсан байна. Тухайлбал, энэ хууль анх батлагдахдаа 40 хуудас, 10 бүлэг, 70 зүйлтэй байсан бол Улсын

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5