Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

445 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хэсэгт заасны дагуу эцсийн найруулгыг хянахдаа түүний агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр зөвхөн найрлага, үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засвар хийж болно” гэж заасан эрх мэдлийг хэтрүүлэн агуулга, зарчмын өөрчлөлтүүдийг хийсэн байна. Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална”, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-ийн “Улсын Их Хурал… “хууль батлах, нэмэлт өөрчлөлт оруулах” эрхийг өөрийн онцгой эрхэд хадгалж шийдвэрлэнэ гэснийг тус тус зөрчиж Улсын Их Хурлын бүрэн эрхэд халдсан гэж үзэж байна. Мөн Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, 70 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд …нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн заалтуудыг зөрчсөн байна гэж үзэж байна” гээд Улсын Их Хурлаас батлагдсан болон ёсчлогдсон хуулийн 26.1, 15.3 заалтын зарчмын өөрчлөлтүүдийг хүснэгтээр харьцуулан хавсаргасан байна. “Хуульд агуулга, зарчмын өөрчлөлт оруулж, бие даасан хараат бус байх ёстой байгууллагыг Улсын Их Хурлын даргын бүрэн эрхэд харъяалуулж болохоор болгожээ. Үүнд: Улсын Их Хурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан Улсын Их Хурлын даргын бүрэн эрхэд: “11.1.6. Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, тэдгээрийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлаас тавих хяналтыг зохион байгуулах; 11.1.16 хуульд заасан бол Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга, дэд даргыг томилох санал гаргаж байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх” гэж заасан байдаг. Авлигын эсрэг хуульд Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгч нэр дэвшүүлнэ, Авлигатай тэмцэх газрыг байгуулахдаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг үндэслэнэ гэж заасан. Гэтэл хуулинд хийсэн өөрчлөлт нь уг байгууллагын дарга, дэд даргыг томилох саналыг Улсын Их Хурлын дарга гаргахаар болгожээ.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5