444 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 13 дугаар хорооны оршин суугч, иргэн Д.Ламжав, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны оршин суугч, иргэн Р.Бурмаа нар 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн мэдээлэлдээ: “Батлагдсан хуульд хийсэн эцсийн найруулгыг Улсын Их Хуралд сонсгосны дараа Улсын Их Хурлын зөвшөөрөлгүйгээр засвар хийдэг, эсвэл найруулгыг Улсын Их Хуралд сонсгодоггүй. Ийм нөхцөл үүсээд байхад Улсын Их Хурлын дарга уг хуулийг ёсчилдог хууль бус үйл ажиллагаа нэг бус удаа тохиолдох боллоо. Энэхүү хууль бус үйл ажиллагаа нь хуралдаан даргалагчийн зүгээс өөрийн бүрэн эрх, чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй явдалтай шууд холбоотой байна. Энэ нь Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлийн “Хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална”, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурал нь хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн доторх “Үндсэн хуульд… нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн заалтуудыг зөрчиж байна, хянаж өгнө үү” гэжээ. Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны оршин суугч, иргэн Р.Бурмаа 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан нэмэлт тайлбартаа: “2006 оны 7 дугаар сарын 6-ны өдөр батлагдсан Авлигын эсрэг хууль 2006 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Улсын Их Хурлын дарга гарын үсэг зурснаар ёсчлогдсон бөгөөд уг хууль нь мөн оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Төрийн мэдээлэл сэтгүүлийн 35 дугаарт албан ёсоор хэвлэгдэн гарчээ. Улсын Их Хурлын чуулганаар батлан эцсийн найруулга хийсэн 7 дугаар сарын 8-ны өдрийн хуулийг 9 дүгээр сарын 08-ны өдөр гарын үсэг зурж, ёсчилсон хуультай харьцуулахад редакцийн шинжтэй хуулиар зөвшөөрөгдсөн засвараас гадна хуулийн агуулга, бодлого, зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг хийсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн хэд хэдэн зүйлийг ноцтой зөрчсөн байна гэж үзэж байна. Үүнийг хуулийн хувийн хэрэгт авагдсан материалууд, Улсын Их Хурлын гишүүдэд тараасан болон Төрийн мэдээлэл сэтгүүлд албан ёсоор хэвлэгдсэн эхээс харж болно. Энэ нь Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 51.1, 51.2 дахь заалтыг зөрчжээ. Үүнд, “Улсын Их Хурлын дарга болон Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга энэ дэгийн 51.1.1, 51.1.2 дахь
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5