Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

443 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 2007.3.02 Дугаар 03 Улаанбаатар хот Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 19.45 цаг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүдэд Н.Жанцан, П.Очирбат Ж.Болдбаатар, Ж.Амарсанаа, Ч.Дашням /илтгэгч/, Д.Наранчимэг, Ц.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд мэдээлэл гаргагч иргэн Д.Ламжав, Р.Бурмаа, Ж.Бямбаа, Ч.Хурц, С.Авирмэд, Л.Цог, П.Болд нар болон Улсын Их Хурлын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Ц.Мөнх-Оргил, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Лувсанжав, Нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Нарантуяа нар оролцлоо. Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж Авлигын эсрэг хуулийн эцсийн найруулгыг Улсын Их Хуралд танилцуулсны дараа өөрчлөлт, засвар хийсэн нь, мөн Ашигт малтмалын тухай хуулинд эцсийн найруулгыг Улсын Их Хуралд танилцуулсны дараа өөрчлөлт, засвар хийгээд Улсын Их Хуралд танилцуулаагүй нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5